Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат байна
Нийслэлд байсхийгээд л цахилгаан шат унаж хүн бэртэж, амиа алдлаа гэсэн мэдээлэл гардаг. Хамгийн гол ашиглалтын хугацаа дууссан аюултай шат унах тохиолдол их гардаг байна.
 
Өнөөдөр ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл элэгдэлд орсон сэлбэг хэрэгсэл нь байхгүй 150 гаруй цахилгаан шатаар иргэд айдастай зорчиж байна.
 
НМХГ-аас цахилгаан шатуудад шалгалт хийсэн бөгөөд хэд хэдэн орон сууцны цахилгаан шатыг ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж холбогдох газруудад нь мэдэгдсэн байгаа аж. Цахилгаан шатуудыг шинэчлэхгүй бол эрсдэл гарах аюултай байгаа талаар мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын байцаагч хэлж байна.

Яагаад гэвэл огцом зогсох, гацах, өндрөөс унах зэрэг эрсдэлүүд гарах тул зарим орон сууцны цахилгаан шатыг ашиглахыг хориглож, зогсоосон байгаа ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 99к 2018-11-18 20:15:55
    Орон сууцийг үнэгүй хувьчлах шийдвэр гаргасан тэр үеийн гарууд шинэ лифт авч өгнө кк. Үнэтэй хувьчилсан бол одоо лифт авах мөнгө нь бэлэн байх байлаа гэж
    202.126.88.33
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-18 14:23:03
    таваас дээш давхарт явган гарах ч явдалтай даа тэгсэн ч гэсэн хугацаа дууссан бол зогсоох нь зев шуу
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэх 2018-11-18 08:10:24
    Тэгээд зогсоогооч
    202.126.89.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-18 07:44:12
    Байр хувийн өмч лифт мөн л оршин суугчид дундаасаа мөнгө гаргаж авах л ёстой шүү дээ
    202.9.43.66
    Мэдэгдсэн Хариулах