Г.Ганхуяг U23 ДАШТ-ий анхны медальтан болов
“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Г.Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Румынд манай тамирчдын дөрөв дэх, эрэгтэйчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүнчлэн манай эрэгтэй бөхчүүдээс “U-23”-ын ДАШТ-ээс анхны медальтан болж байна. 

23 хүртэлх насны ДАШТ-д хоёр дахиа зодоглосон Г.Ганхуяг 1/8 шигшээд эзэн орны Михай Николае Палахиаг 8:6-гаар, шөвгийн наймд АНУ-ын Майлз Мартиныг 6:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд  Ираны Камран Гасемпурт 0:4-ээр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Туркийн Ариф Озентэй "тооцоотой", "хийгүй", "нягт" барилдан 4:1-ээр ялснаар шагналын тавцанд зогсов.





Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-19 02:21:44
    хорин гурав хуртэлх насанд одоо болтол эрэгтэйчууд медаль аваагуй байна гэдэг залгамж халаа цеехен байгааг харуулж бна бехийн холбоо юу бодож бна
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах