“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” системийн нээлт маргааш болно

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлээд байна. Системүүдийг олон нийтэд танилцуулах “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” арга хэмжээг маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 10:00, 14:00 цагуудаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна.

Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох яам, агентлагууд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга, хүний нөөцийн болон мэдээллийн технологи хариуцсан ажилтнууд оролцоно гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.