Олон жилийн настай хиргисүүр, булш бунхныг “хулгайлсан” судлаачдыг ТЕГ-т шалгуулна гэв
Баянхонгор аймгийн Заг сумын иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хүсэлт тавьж байгаа бөгөөд түүх археологийн нэр бүхий судлаачдыг ТЕГ-т шалгуулахаар хандаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тус сумын Эх булаг хэмээх газарт 411 га талбайд "Централ Эшиа Майнинг" компани ашиглалтын лиценз эзэмшиж буй талаар нутгийн иргэд өнгөрсөн долоодугаар сард мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ удаа бас нэгэн ноцтой асуудал үүссэний олон нийтэд дэлгэв. 

"Централ Эшиа Майнинг" компанийн ашиглалтын А лиценз эзэмшиж буй уг талбайд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэн Батсайханаар ахлуулсан Ажлын хэсэг Заг суманд нууцаар очиж үнэт дурсгалын зүйлс, хиргисүүрүүдийг малтан авч, нүүлгэн шилжүүлжээ.

Хуулийн дагуу БСШУСЯ-наас тусгай зөвшөөрөл авсан шинжлэх ухааны байгууллага археологийн хайгуул, судалгаа хийдэг бөгөөд тайлангаа зургаан сарын дотор харьяа яаманд ирүүлэх ёстой аж. Гэтэл тус судалгааны баг өнөөдрийн хүртэл мэргэжлийн байгууллагад нь тайлангийн материалаа танилцуулж, улсын бүртгэл, мэдээллийн санд мэдээлээгүй, салбарын яамны соёлын зөвлөлд бүртгүүлээгүй байгаа юм.

Энэ талаараа 30 хоногийн дотор орон нутгийн холбогдох байгууллагад тайлагнаж мэдэгдэх ёстой ч Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт тавиагүй, хэчнээн тооны ямар үнэт өвийг нүүлгэн шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа талаар орон нутгийн иргэдийн төлөөлөл ярилаа.

Хэрэв археологийн судалгаагаар олон тооны үнэт өв тухайн талбайд байвал БСШУСЯ-ны саналаар ашиглалтын лицензийг цуцлах боломжтой аж. Гэвч салбар яамны Соёлын өв хариуцсан зөвлөл олон 100 жилийн түүхтэй, үнэ цэнтэй соёлын өвийг малтах боломжийг олгож үйлчилсэн, мэргэжлийн байгууллага нь хэчнээн тооны хиргисүүр аваад явсныг мэдээгүй байна. 

Дээр нэр дурдсан эрдэмтэд "Централ Эшиа Майнинг" компанийн эзэмшиж байгаа талбай дээрх олон зуун жилийн түүхтэй хиргэсүүрүүдийг нууцаар малтан авч шилжүүлсэн тул хэргийг шалгуулахаар Заг сумын иргэд Тагнуулын ерөнхий газарт хандаж  байгаагаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэн Батсайхан нь нууцаар түүх дурсгалын үнэт зүйлийг малтаж ухаж авсан гэж үзэж байгаа юм.

Мөн Засгийн газрын зарим гишүүн, УУХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БСШУСЯ-ны соёлын өв хариуцсан ажилтнууд уул уурхайн компаниудтай үгсэн хууль бус ажиллагаа явуулсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй байгаад Ерөнхий сайдыг анхаарал хандуулахыг хүсээд АТГ-т мөн хандаж байгаагаа дуулгав.

Түүнчлэн тэдний ярьж буйгаар “Тухайн компани хайгуулын лиценз талбай олгохоос өмнө тус газарт соёлын ямар үнэт дурсгал байгаа талаар холбогдох байгууллагууд судалж үздэггүй юм байна. Харин хайгуул хийх компани нь зардал мөнгийг нь гаргаад эрдэмтэдээр хайгуул хийлгэж, олон жилийн настай язгууртны булш бунхныг нууцаар малтуулж соёлын өвийг үгүй хийлгэх эрхийг эрдэмтэдэд олгодог юм байна. Тиймээс дээрх "Централ Эшиа Майнинг" компанийн захиалгаар хууль бус малтлага хийсэн дээрх эрдэмтэн судлаачдыг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар болсон” гэв.

Түүнчлэн АТГ-т шалгуулахаар удаа дараа гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна.

Заг сумын иргэн Алтантуяа “Хууль бусаар газар ухаж байгаа уул уурхайн компаниуд ард иргэдийг тайван амьдруулах нөхцөлгүй болгоод байна. Түүх дурсгалын өв болох хиргисүүр, булш бунхныг устгаж үгүй хийсэнд маш их харамсч байна” гэлээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батын дүү 2018-11-19 09:45:46
    Хууль бусаар очоод ухаад зогсож байх үед нь юу харж байсан юм. Тэр үед нь тэмцэхгүй яасан юм. Борооны дараа цув нөмрөх хэрэггүй.
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-19 08:13:54
    Банкны тооцоотой мөнгө идсэн идээгүй тухай ойлгоход хэцүү болсон үед булш ухаад юм гарсан эдгээр хүмүүс авсан тодрохгүй биз дээ
    202.9.43.138
    Мэдэгдсэн Хариулах