Ажлын байран дээр архидан согтуурсан шүүгчийг ажлаас нь халжээ
Монгол Улсын хэмжээнд 507 шүүгч бий. Тэдний дунд сайнтай муутай асуудалтай шүүгчид ч цөөнгүй бий.

Өнгөрсөн баасан гарагт Шүүхийн ёсзүйн хороо хуралдаж 11 шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцжээ. Улмаар хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчийг албан тушаалаас нь огцруулах хүртэл арга хэмжээг авсан байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хүлээн авсан гомдол мэдээлэл, хэргийн шийдвэрлэлтэй холбоотой гомдол мэдээллийг шалгаж шинжилгээ хийхэд нийт шүүгчийн 51 хувьд нь гомдол ирсэн байна. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор 1641 шүүгчид иргэдээс гомдол гаргажээ. Дээрх гаргасан гомдлын 713 буюу 56.6 хувьд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 156 буюу 10.0 хувьд сахилгын хэрэг үүсгэж, 69 шүүгчид буюу 44.2 хувьд сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар “Долоон шүүгчид огцруулах сахилгын шийтгэл хүлээлгэснээс хоёр нь сахилгын шийтгэлийг хүчин төгөлдөр хүлээсэн. Тухайлбал, ажлын байранд согтуурч хэргийг удаа дараалан үндэслэлгүйгээр хойшлуулсан гэсэн үндэслэлээр нэг шүүгчийг мөн шүүх хуралдааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр бас нэг шүүгч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин  бусад шүүгчдийн хувьд ажлаас нь чөлөөлөх шийтгэлийг цалин бууруулах сахилгын шийтгэл болгон шийдвэрлэсэн. Огцорсон  шүүгч эргэж шүүгчээр ажиллана гэсэн зохицуулалт байхгүй” гэлээ.

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.