Ерөнхий сайдын зөвлөх Б.Энх-Амгалан “том толгой” гаргасан уу
ЖДҮХ сантай холбоотойгоор албан тушаалтнууд хариуцлагаа хүлээж эхлээд байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс ЖДҮХ сангийн зээлд ямар нэг байдлаар холбогдсон хүмүүсийг хариуцлагаа хүлээхийг “үүрэгдсэн”. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан бас нэгэн мэдээлэл цахим орчинд тархаад байна.  

Тодруулбал, Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн гарын үсэг бүхий албан бичиг ЖДҮХ сантай холбогдож байгаа юм.  Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан  ХХААХҮ-ийн сайдад хаяглан ““Тэгшрэх гурван эрдэнэ” ХХК-иас ирүүлсэн “Титан хийц” ухаалаг тавилгын төсөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцаад салбарын яамны зүгээс бололцоотой арга хэлбэрээр дэмжих чиглэл өгсний дагуу төслийг Танд хүргүүлж байна” гэсэн бичиг илгээжээ. 

Нэг үгээр Ерөнхий сайд “чиглэл өгсөн” гэх нэрээр дээрх албан бичгийг ХХААХҮ-ийн сайдад хүргүүлсэн байна. Гэвч Ерөнхий сайд үнэхээр чиглэл өгсөн үү, Ерөнхий сайдын зөвлөх Б.Энх-Амгалан “том толгой” гаргасан уу, гэдэг анхаарал татаж байна. Энэ асуудал олон нийтэд нэгэнт хүрсэн учир Ерөнхий сайд та анхааралдаа авна биз ээ. 

П.ГОО
Оллоо:мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-19 10:19:05
    сэлэм тогмид сэлмэндээ
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-19 08:50:39
    Амка минь дээ, чи ийм л хүн дээ, чамайг мэднэ ээ ккккк
    64.119.17.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-19 08:15:38
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    202.9.43.138
    Мэдэгдсэн Хариулах