Засгийн газрыг огцруулж, үймээн самуун дэгдээх шаардлагагүй гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлаар шүүмжлэл их байна. Энэ хуулийн гол агуулга нь УИХ, Засгийн газар, яам, агентлаг төрийн төв байгууллагаас гаргаж буй шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байхад оршиж байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь хэт өргөн хүрээг хамарч байна. Захиргааны шүүх байгуулагдсанаар хүний эрхийг хангах, албан тушаалтнуудын дур зоргоороо авирлах байдлыг хянах чиглэлд том дэвшил гарч ажилласан. Тодорхой хязгаартайгаар уг хуульд өөрчлөлт оруулах ёстой юм. Зөвхөн УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу гаргаж байгаа Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой Монголын ард түмний, улсын язгуур эрх ашигтай холбоотой УИХ, Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх гэх шийдвэрийг гаргалаа. Засгийн газрын бусад шийдвэр, сайд нар, яам, агентлаг, орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг Захиргааны шүүх хянах ёстой гэж үзлээ хэмээв.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-МАН-ын бүлэг хэр эв нэгдэлтэй байна вэ?
-Эв нэгдлийн асуудлаар бүлгийн хуралдаанаараа ярилцлаа. Дахин ярилцана. Бүлгийн даргын зүгээс энэ чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Засгийн газрыг огцруулах асуудлаар бүлэг дээр хэрхэн яригдаж байгаа вэ?
-Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар ярилцаагүй. Энэ хүнд хэцүү цагт Засгийн газрыг огцруулж, үймээн самуун дэгдээх шаардлагагүй гэж бодож байна.

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-20 09:20:18
    Бүлгийн даргын бодол зөв байн. Цаад27 гишүүн чинь салтаа нь цасанд санаа нь тэнгэрт гэдэгтэй адил сайдын суудал зүүдэлсэн шигээ мунхаглаж байна шүү.
    103.9.89.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-20 04:36:20
    Үймээн самуун гэж юуг хэлэв
    103.57.92.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Zailaa 2018-11-20 04:06:38
    Ene ZG yamarch bodlogo hiisen um algoooo
    66.181.187.87
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-19 19:41:03
    Огцрууллаа гээд дээрдэх үү?
    202.126.89.79
    Мэдэгдсэн Хариулах
    • Ану 2018-11-20 00:39:06
      Яг vнэн.
      173.66.161.127
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-19 15:08:01
    Үймээн самуун хэрэггүй тогтвортой төр засаг хэрэгтэй байнаа
    178.115.131.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-11-19 11:25:49
    3 say ard irgediin yazguur erh ashig deer borviniihoo baasiig ch arilgaj chadaagui 25 nastai shuugchiig tomilchood ter n haan shig baij bolohgui
    202.126.89.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-11-19 09:03:17
    Jenkotoi ni.lj nama samrad suuj bai.
    157.185.130.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-19 08:51:02
    Энэ эмэгтэй заавал бүлгийн даргын хажууд ярвайж суух хэрэгтэй юм болов уу? Шаналгаатай суух юм дандаа. ЖДҮ-с ямар нүүрээрээ зээл авсан юм бол доо Залуу хүн байж...
    119.40.99.30
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-19 08:31:14
    Засаг огцорход үймээн самуун гараад байлаа. Эсвэл одоо гарах гээд байна уу
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
    • unshigcn 2018-11-19 09:10:45
      Namiin darga Hurelsuh zaluucnuudiig tsugluulj baigaa yum bishuu
      202.21.117.178
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-19 08:15:00
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    202.9.43.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Амар 2018-11-19 08:10:36
    Бүлгийн даргаар зөв хүн тавьжээ.
    202.179.27.96
    Мэдэгдсэн Хариулах