АТГ-ын нэр барьж бусдаар дайлуулсан Б-г торгов

Орхон аймагт Авлигатай тэмцэх газрын нэрийг барьж бусдаар дайлуулж хоол, буудлынхаа мөнгийг төлүүлсэн иргэн Б-гийн хууль бус үйлдлийг АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас илрүүлж, Орхон аймгийн Цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээж шалгалтын ажиллагааг явуулжээ.

Б нь хувийн ажлаар Орхон аймагт очсон атлаа “Авлигатай тэмцэх газрын шалгалтаар явж байгаа хүн байна. Эрдэнэт хотод зочид буудал, хоол унд зохицуулаад өг. Удахгүй та нарыг шалгана” гэж бусдад худал ярьж, согтуурч явсан байна.

Тус аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авахад Б нь “Би Авлигатай тэмцэх газарт ажилладаггүй. Би Авлигатай тэмцэх газарт ажилладаг гэвэл намайг арай өөрөөр харьцах байх гэж бодоод тэгж хэлсэн. Төрийн алба хаагчийн нэрийг барьж худал хэлж зочид буудалд орох, хоол авахуулж идэх зэргээр үйлчлүүлж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан” зөрчил үйлдсэн нь тогтоогдож байх тул Б-г 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАТ 2018-11-19 14:47:57
    ТѲРИЙН НЭР БАРЬСАНЫГ ТОРГОДОГ ЮМ БАЙЖ , ТѲРИЙН НЭР ХҮНД УНАГАСНЫГ ЯАХ ВЭ ??? !!! ???
    66.181.161.118
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-11-19 13:03:10
    SAIN BAINA...HAA GAZRIIN AVILGACHDIIG ILCHILJ..
    106.69.42.44
    Мэдэгдсэн Хариулах
  • khudalch 2018-11-19 12:36:00
    Naadakh chin khuukhen khurtel avchruulj tansaglaa bailgui. Yostoi neg duraaraa durgia biz.
    64.119.18.138
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-19 10:15:26
    энэ муу яаж их менгеер дайлсны пянг даах вэ дээ шил архи ганцаараа ууж чадахгуй таваг хоол барах ч юмуу угуй ч юмуу идсэн уусандаа хордож ухээгуй нь зол байхаа
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-11-19 09:56:19
    АХИУХАН ДААЛГАЖ ИХ МӨНГӨӨР НАРГИХГҮЙ ДЭЭ. 500 ДЭЭШ МӨНГӨӨР НАРГИХГҮЙ. ТЭГСЭН БОЛ ХОЖООТОЙ БАЙХ ЮМ.
    122.201.21.139
    Мэдэгдсэн Хариулах