Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг дур мэдэн захиран зарцуулж байжээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллах үеэр тус аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамж болон гэрчилгээний үнийг бэлнээр хураан авч хадгалдаг байсныг таслан зогсоожээ.

Тэрбээр тусгай зөвшөөрөл авсан 23 байгууллагаас нийт 4.1 сая төгрөг бэлнээр хүлээн авснаас эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох аймгийн Засаг даргын дэргэдэх комиссын гишүүдийн урамшуулал, хоолонд 554 мянган төгрөг зарцуулсан гэх ба 1.1 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байв.

Тус аймгийн Засаг даргаас эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2017 онд 5, 2018 онд 8 шинээр олгож, нийт 74 байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Холбогдох албан тушаалтны тайлбарласнаар тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тэмдэгтийн хураамжийг өмнө нь авч байгаагүй,  2017 оны сүүлээс хурааж эхэлсэн ажээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дээрх зөрчлийг таслан зогсоосон бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг зохих дансанд төвлөрүүлж, энэ тухай мэдэгдэхийг шаардаж, цаашид бэлнээр хурааж авахгүй байхыг анхааруулав.

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-19 09:54:12
    ТИЙМ ШҮҮ
    122.201.21.139
    Мэдэгдсэн Хариулах