Б.Батдэлгэр: Манай холбоо “Капитал” банкнаас гаргасан мэдэгдлийг хүлээж авахгүй
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр, УЗ-ийн гишүүн Баянтөгс, Мөнхцэцэг, Сэлэнгэ аймгийн салбар хорооны дарга Баянмөнх нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд хэвлэлийн хурлын үеэр энэ сарын 25-нд жагсаал хийж, ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг өрөө төлж, хуулийн хариуцлага хүлээлэхийг шаардах болсон талаараа мэдээлэв.

Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд авсан зээлээ төлөхгүй, ямар нэгэн хариуцлага хүлээхгүй цоорхой бүрдчихээд байна. УИХ-ын гишүүд болон төрийн өндөр алба хаагчид хуулийг хэрэгжүүлэх ёстой. Хамаарал бүхий өөрсдийнх нь үүсгэн байгуулсан компани нь зээл авсан байхад одоо хамаагүй мэтээр ярьж байна. Өөрөөр хэлбэл, төрүүлсэн хүүхдээ минийх биш гэж үгүйсгэж байгаатай утга ижил.

Тус банкнаас манай холбоонд хаяглаж мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ “зээл хэвийн жирийн төлөгдөж явж байхад танай холбооноос санаатай гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл цацаж, байгууллагын нэр хүндэд халдаж, олныг төөрөгдүүлж байна” гэсэн утгатай мэдэгдэл ирсэн. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Яагаад гэвэл хийсэн гэрээнийхээ дагуу ажиллаагүй, төлбөр болон зээлийн хүүгээ цаг тухайд нь төлж яваагүй байгаа юм. Харин энэ асуудлыг нь манай холбоо олон нийтэд гаргаж тавьснаас хойш Капитал банк өнгөрсөн аравдугаар сараас эхлэн 28 удаагийн гүйлгээгээр 2 гаруй тэрбум төгрөгийг ЖДҮХС-нд төлсөн байгаа юм. Анх зээл авахдаа ЖДҮХС-ийн тухай зүйл заалтыг ч зөрчиж зээл авсан байгаа.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа 2017 оны ХОМ дээрээ Капитал банк нь байгаа юм. Гэвч одоо болохоор банкны үйл ажиллагаа надад хамаагүй хэмээн өөрийгөө бултуулж, мэлзэж эхэллээ” гэв.

Энэ сарын 25-нд буюу ирэх ням гарагт тус холбоотой хамт ТББ-иуд хамтарч жагсаал зохион байгуулж, төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлнэ.

Шаардлагад: Албан тушаалын байдлаа ашиглаж зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох. Авсан зээлийг нь яаралтай эргэн төлүүлэх, Сангийн яамнаас хийсэн шалгалтын дүнг олон нийтэд мэдээлэх, ЖДҮХС-аас олгож буй зээл, төсөл сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй, шилэн болгохыг, Баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулиудыг яаралтай болгохыг шаардах ажээ.

Мөн ЖДҮХС-ийн асуудлаар нээлттэй сонсгол хийхийг шаардана гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-11-20 09:29:32
    http://StartWeeklyJob.com/?userid=105175
    203.91.118.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-11-20 04:11:40
    XOM tee kapital banknii 99.98 hyviig ezemshdeg gej meduulsen bn shdee
    122.201.24.144
    Мэдэгдсэн Хариулах
  • АН 2018-11-20 01:54:08
    АН-ын гол төлөөлөгч Даваабаярын ТББ Жонхуугийн заавраар хөдөлж эхэллээ. Баялаг бүтээгчид бүгдээрээ АН-ын гишүүн биш шүү.
    202.9.42.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-19 10:49:13
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    202.9.43.138
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-11-19 11:13:59
      Уйггүй олон жил 2 тэнхимтэй парламент ярьж байгаа хүнд шагнал өгөх юмсан
      43.242.243.85
      Мэдэгдсэн Хариулах