“ӨНДӨР” болгодог “ӨНДӨГ”

Сүүлийн үеийн залуусын өсгөлүүн болсныг хэн хүнгүй гайхах. Үнэхээр ч Imperial College London-ий эрдэмтдийн хийсэн “Дэлхийн улс орны иргэдийн биеийн өндрийн судалгаа”-гаар монгол эмэгтэйн дундаж өндөр 1914 онд 147.9 см байсан бол 2017 онд 158, эрчүүд 160-аас 170 см болж өсчээ.

Аргагүй шүү дээ...хэмээн өмнөх үеийнхэн барьцаж, бидэнд талх, будаа, боорцогноос өөр шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх боломж байсан биш гэх нь ч бий. Дээрх судалгаа ч үүнийг нотолжээ. Учир нь 1980-аад оноос хойш төрөгсдийн өсөлт зогсонги байдалд орсон нь ерээд оны шилжилтийн үеийн хоол тэжээлийн хомсдолтой холбоотой гэж таамагласан байна.  

Өглөөний цайг аваад үзье л дээ. Хоёр мянган оноос өмнөх үеийнхний өглөөний цайнд талх элсэн чихэр, масло, молоко, гэрийн боорцог, хоносон хоол л багтдаг байв.

Харин одоо үед өглөөний цай нь чанасан, шарсан өндөг, гахай, тахианы мах... гээд тоочвол гарын арван хуруунаас хальсан олон нэр төрөлтэй болжээ. Энэ дундаас өндөг нь өнөөгийн хүүхэд залуусыг өсгөлүүн болоход онцгой хувь нэмэр оруулсан байна. Үүнийг монгол хүний өндөгний хэрэглээ жил ирэх тусам өсөж байгаагаас харж болох юм.  
 

 

Тиймээс хүндэт “Өндөг”-нд гүн талархал илэрхийлэхийн ялдамд, өндгөнд “өндөр” болгодог ямар амин дэм агуулагддагийг танилцуулъя.
 
ӨНДӨГНИЙ НАЙРЛАГА
 
Өндгөнд A, B, B6, В12, D, E гэх мэт 13 төрлийн витамин, юугаар ч орлуулшгүй амин хүчлүүд болон хүний биед зайлшгүй хэрэгтэй эрдэс бодисууд болох фосфор, төмөр, кальци, кали, селен, иод, медь, кобальт зэрэг микроэлементүүд агуулагддаг. Мөн мэдрэлийн болон уураг тархины эд эсийг төлжүүлдэг лецитин хэмээх бодис өөр ямар ч хүнсэнд байхгүйгээр хамгийн ихээр агуулагддаг байна.
 
Өндгөнд агуулагддаг зарим эрдэс бодисын ашиг тус:

Цайр
 

  • Шарх анагаах

  • Өсөлтийг дэмжих

  • Халдварын эсрэг нөлөөтэй.
     

Селен антиоксидант
 

  • Ясны бүтцийн өсөлт

  • Мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна.
     

Кальци:
 

  • Ясны сийрэгжилтийг зогсоож бэхжүүлнэ.

 
Мөн өндгөнд цусны улаан эсэд чухал нөлөөтэй төмөр их хэмжээгээр агуулагддаг байна. Өндгийг тогтмол хэрэглэснээр зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал буурч, дархлааны систем сайжрахаас гадна бамбай булчирхай, дахин боловсруулах эрхтэнүүдэд эерэгээр нөлөөлж, хүний биеийн өсөлтийг дэмжин үргэлж залуу, эрүүл байлгах эх үүсвэр болдог байна.  

Тийм ч учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид хүн бүр өдөрт багадаа нэг өндөг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөжээ.

Эрхэм та энэ зөвлөмжийг дагаснаар өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараад зогсохгүй өндөр чилгэр бие бялдартай болоход туслах нь ээ. “Өндөр” болох ид шидийг өөртөө агуулдаг хүндэт “Өндөг” танд баярлалаа.

Бусдад түгээх
  • gplus