ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг угтан авах ёслол Чингисийн талбайд болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийхээр   хүрэлцэн ирлээ. Яг одоо түүнийг Чингис хааны талбай дээр хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэн албан ёсоор угтан авч байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг дагалдан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны бүс нутаг дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд А.С.Галушка, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской, ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов, ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд М.А.Мень, ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак, ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн сайд И.Н.Слюняев, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн В.В.Наговицын, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн, Засгийн газрын дарга Ш.В.Кара-Оол, Эрхүү мужийн захирагч С.В.Ерощенко нарын зэрэг албаны хүмүүс иржээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.