С.Жавхлан, О.Баасанхүү хоёр барьц сонгох эрхтэй

МАН-ын бүлгийн 27 гишүүн завгүй байна. Бүлгийн даргын суудлаасаа буусан Д. Хаянхярваа тэргүүтэй гишүүд Ардын Засгийн унагахаар завгүй яваа. Төрийн түшээд Төрийн ордонд сэм цуглаж, Засгийн газрыг огцруулах хуйвалдааныг зохион байгуулж байгаа дүр зургийг л ард түмэн харж байна.

Тэд ЖДҮХ сангаас нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд дэд сайдууд, төрийн байгууллагуудын дарга нар  зээл авсан дуулиан Засгийг унагаахад хүргэж байгааг мэдэгдэж буй. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй олонх болсон.  Гэтэл УИХ-д 64 суудалтай МАН-ынхан өөрсдийн байгуулсан Засгийн газраа өөрсдөө унагаахаар гарын үсэг цуглуулж, эгнэж зогсоод хэвлэлийн хурал хийж ард түмний зэвүү дургүйг хүргэж эхэллээ. Засгийнхаа эсрэг хөтлөлцөн гарч ирсэн 27 гишүүнийг ард түмэн ад үзэж байна. Цахим орчинд ч тэдэнд дэмжлэг алга. Чулуу өрж айл гэр болж тоглож суугаад уйдахаараа хаяад гэр лүүгээ гүйж байгаа жаал шиг аашилж байгаа үйл явц МАН-ын түүхийг хараар будаж байна. 

Засаг огцруулахтай зэрэгцэн АН улстөрийн зөвлөлөө хуралдуулж шийдвэр гаргажээ. Мэдээж тэд хуралдаанаар У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй хэмээн байр сууриа нэгтгэсэн. Ард түмэн хийгээд улсын эрх ашиг бол тэдэнд огт хамаагүй. Гагцхүү МАН муухай харагдах бүхнийг сөрөг хүчнийхэн хоёр гараа өргөн дэмжиж бичигдээгүй хуультай шүү дээ. Өнгөрсөн он жилүүдэд Монгол төрийн толгойд заларч ирсэн ялгарах юмгүй хоёр намын дүр зураг үнэндээ ийм. МАН-ын Засаг унагахаар шийдсэн “өшөө авагчдыг” АН-ынхан дэмжсэнээр тэдний бохир төлөвлөгөө биелэхэд илүү дөхөм болчихлоо. Гэхдээ шийдвэр гарахад хүч дутна. Энэ удаад С.Жавхлан, О.Баасанхүү хоёр барьц сонгох эрхтэй болж байгаа юм. Парламент дахь гурав дахь хүчний төлөөлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү, бие даагч гишүүн С.Жавхлан нарын саналаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох эсэх нь хамаарна гэсэн үг. Тэдний кноп үнэд хүрнэ.

Тэгвэл  УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар “Засгийн газрын зарим нэг сайдуудыг огцруулах шаардлага байгаа. Миний хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг судалж байна. Өргөн барьсан бичигт дурдсан үндэслэлийг харвал огцруулахыг дэмжихээс аргагүй. Гэхдээ үндэслэлүүдийг хэр бодитой вэ гэдгийг харах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байна. Харин С.Жавхлан гишүүн одоогоор байр сууриа илэрхийлээгүй байна. 

Тэд ямар барьц сонгохоос Засгийн ирээдүй шийдэгдэнэ. Тэдэнд эрх нь байна. 

П.ГОО
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Халх 2018-11-21 13:42:49
    Энэ дөрвөд С.Жавхлан Нямдорж ахынхаа заавраар шийдэх байлгүй.
  • Сонгогч  2018-11-21 13:33:33
    БЗД ийнхэнд сард 1 удаа дуу дуулж өгөхгүй бол с.жавхлан юу хийх юм бэ юугаа ч ойлгохгүй элийрээд л сууж бгаа
  • зочин 2018-11-21 12:53:54
    Баасанхүүг хүмүүс яг ямар хүн бэ? гэдгийг одоо харах цаг нь болсон байна.
  • ЗОЧИН 2018-11-21 10:02:56
    БААСАНХҮҮ ХЭР ШУДАРГА ХҮН НЬ ОДОО ХАРАГДАНА ДАА ХҮРЭЛСҮХИЙН ЗГ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ ЭХЛЭХЭЭР ЭД НАР АЙЖ ИЙМ АЛХАМД ХҮРЧ БАЙНА ХҮРЭЛСҮХИЙН ЗГ УНАВАЛ ТА НАР УИХ ОГЦОР...
  • ЗОЧИН 2018-11-21 08:49:07
    Жавхлан яагаад дуугарахгүй байгаа юм бол оо?
  • Zochin 2018-11-21 08:42:29
    Baasanhuu bol naidvargui etgeed.harin javhlan yamar hun yum bo..odoo l harya
  • ssss 2018-11-21 08:16:08
    sssssssssss
  • zochin 2018-11-21 07:00:29
    http://StartWeeklyJob.com/?userid=105175
  • зочин 2018-11-21 06:50:32
    энэ засгийг үлдээвэл гэдэс нь хоосон шүдлэн чоно шиг авах идэх амбица луйвардаа хөтлөгдсөн хэдэн залуу уучлаарай гээд л манийхаа гэдсийг хүүлэх биз
  • зочин 2018-11-21 06:27:16
    60 тэрбумын Миеэ-н мафи-г өмгөөлж байгаа хүмүүс ер нь цаашдаа явуургүй байх шүү, Ард түмэн ер нь л Хүрэлсүх сайдыг дэмжиж байна шүү, Шударга ёсны тэмцэл юм д...
  • Бат 2018-11-21 05:13:47
    Ард түмэн бидэнд төр тогтвортой байхад л шүү дээ та бид хоерт сандал булаалдах дээдсийн хэрүүлд оролцох хэрэггүй
  • ЦАХИУР ТӨМӨР 2018-11-21 04:13:09
    ХЭХЭ ЮУН Ч НАРИЙХАН АМЬ БЭ ДЭЭ...
  • Зочин 2018-11-21 04:03:32
    УИХ, Засгийн газар бидний хүлээсэн хүлээлтийг буй болгож, шударга, ёс зүйтэй байж чадаж байна уу гэвэл үгүй шүү дээ. Тэгэхээр аль нэгийг нь хамгаалах нь буруу.....
  • иргэн 2018-11-21 03:59:55
    2- хон ХҮН Л ЗАСАГ УНАХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ ЮМ УУ ???? МӨН Ч ХЭВРЭГ ЗАСАГ ААА. АЛДАА ГАРГАСАН ЧАДВАРГҮЙ ЗАСАГ УНАХГҮЙДЭЭ ЯАХ ЮМ АЛБАН ТУШААЛ АМЬ БИШ ШҮҮ ДЭЭ...
  • зочин 2018-11-21 03:57:58
    та хоёр засаг унагахын эсрэг конп дарвал ард түмнээс овоо үнэлгээ авна даа та хоёрын ухаан л мэдэж дээ
  • дорж.дорнод 2018-11-21 03:40:59
    Та хоёр минь нэг зүйл ойлго. Ер нь сүүлийн 10 аад жил сүрхий чадамжтай ЗГ ууд байгаагүй.энэ ЗГ тэдний л нэг .тэхдээ ерөнхий сайд нь энэ хүн шиг шийдмэг байгаагү...
    • sanal 2018-11-21 07:16:05
      Хүрэлсүхийн хийсэн юм гэж юу бна аа Юу ч байхгүй хоосон хэнээрхэл. зээлээ төлөөд уучлал гүйвал нэр дэвшүүлж ШАГНАна гэдэг ШУДРАГА шийтгэл, арга хэмжээ байх у...
  • ард түмэн 2018-11-21 02:49:55
    Засаг огцруулах гээд явж байдаг ямар завтай арчаагүй улс төрчид вэ. Засаг огцруулахаар хэн хожиж хэн хохирох вэ. Та нар ухаантай байгаач. Үйлийн үр гэж бдаг юм ...
  • Бат 2018-11-21 02:45:25
    За одоо та 2 минь төрийн түшээд шиг төр засгаараа тоглохгүй байх гэж ард түмэн харж байгаа шүү
  • Зочин 2018-11-21 02:45:06
    Нэг жилийн өмнө хүрэлсүх өөрийн ажиллаж байсан засгийн газраа унагаах гээд явж байсанаа санах хэрэгтэй өдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг энэ дээ
  • лам 2018-11-21 02:37:24
    60тэрбумын хэрэгтнүүд төрийн алба зарж маш их мөнгөжсөн шүү. Тэдэнд худалдагдах магадлал өндөр байна.
  • зочин 2018-11-21 02:27:58
    Нөгөө 2 гараа өргөнө гээд байсан яасан бэ. Бааска
  • Очирт 2018-11-21 02:13:20
    Баасхүү сда хэрэггүй Жавхландаа л найдахаас.Хүрэлсүхийг жоохон л дэмжихэд Энхболдын мафи задарч бүгд дээл бандаашаа толгойдоо углаад шорон чаачихнаштээ
  • иргэн 2018-11-21 01:56:35
    хоеулаа шезофрени евчтэй евчнийг нь яаж хеделгехее зев тооцохгуй бол болохгуй шуу дээ ер нь шар хадны эмч нар ажлаа хийхгуйгээс уих д энэ мэт нь суудал беглеед ...
  • зочин 2018-11-21 01:54:20
    Баасанхүү Жавхлан нар хир шударга улс вэ гэдэг нь харагдана. Энэ их зөрчил, хулгай, эрх мэдлийн шунал дэндсэн үед хэрхэхийг харах үлдлээ