Орон гэргүй, тэнэмэл амьдралтай 1375 иргэн байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар орон гэргүй, тэнэмэл иргэдийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцлээ. Ингэхдээ гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байранд байрлуулах, нийгэмшүүлэх, амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, бичиг баримтжуулахад шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаргахаар болов.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1375 хүн орон гэргүй, тэнэмэл амьдралтай гэсэн бүртгэл гарсан байна. Үүний 270 нь орон нутгийн, 1105 нь нийслэлийн харьяалалтай бөгөөд 1083 нь эрэгтэй, 276 нь эмэгтэй юм.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine