Интерполын Ерөнхийлөгчөөр БНСУ-ын иргэн сонгогдов

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулган АНЭУ-ын Дубай хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэхүү хуралд Монгол улсаа төлөөлөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид оролцож  байгаа юм.

Энэ үеэр Интерполын гүйцэтгэх хороонд  Ази тивийг төлөөлсөн  дэд Ерөнхийлөгчөөр  ажиллаж байсан Бүгд Найрамдах  Солонгос улсын  иргэн  Ким Жонг Янг Интерполын Ерөнхийлөгчөөр  сонголоо. Шинээр томилогдсон Ерөнхийлөгч өмнөх Ерөнхийлөгч БНХАУ-ын НАХЯамны дэд сайд Мэнг Хонг Вэйгийн  эдлээгүй үлдсэн  бүрэн эрхийн хоёр жилийн хугацаанд ажиллах юм.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.