“Бага Дэлхийн аварга” өнөөдөр эхэлнэ

Японы Осака хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн тэмцээн өнөөдөр эхэлнэ. “Бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг тус тэмцээнд 71 орны 421 жүдоч /эрэгтэй 262, эмэгтэй 159/ өрсөлдөнө. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй гурван жүдоч оролцох юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтууд тодорно. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д М.Тогтохбаяр, Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам нар өрсөлдөнө.

Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 10:00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 16:30 цагт явагдана.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.