Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар 1000 хонь бэлэглэлээ

Засгийн газраас тогтоол гаргаж Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой үржлийн хонь олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг дагуу ХХААХҮЯ болон бусад холбогдох яамд, төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар үржлийн хонь олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг Монгол улсад суугаа Лаосын элчин сайдтай хамтран шуурхай ажилласны үр дүнд энэ ажлыг богино хугацаанд зохион байгуулж байна.

Тодруулбал, өнөөдөр Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар олгох 1000 толгой үржлийн хонийг ОХУ-ын тээврийн онгоцоор Чингис хаан нисэх онгоцны буудлаас Лаос улс руу хүргүүлжээ. Энэхүү хүмүүнлэгийн үйлс нь  Монгол, Лаос улсуудын уламжлалт найрсаг харилцааны илэрхийлэл болж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд  чухал хувь нэмэр оруулж байгаа явдал гэдгийг салбарын яамнаас онцолж байна. Мөн Монголын Засгийн газраас олгож буй энэхүү тусламж нь Лаос Улсын мал аж ахуй, ялангуяа хонь, ямааны аж ахуйг хөгжүүлэхэд чухал түлхэц болох аж.



Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-23 10:08:54
    малчинтай нь бэлэглэх хэрэгтэйшд
    202.9.43.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Малчин 2018-11-23 09:50:05
    Зүгээр л мөнгийг нь өгчих хэрэгтэй.Наад хонь чинь тэр халуун оронд яаж зовж ямар өрөвдөлтэй амьтад болдог тухай Элчин сайдын яамныхнаас асуух хэрэгтэй байж дээ...
    202.179.4.242
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-23 06:57:48
    сэрүүн газрын мал халуун оронд их хэцүү дээ. Олон жилийн өмнө Ветьнамд өгсөн хонь яалаа даа. яана даа
    59.153.114.177
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-23 06:54:22
    сайн яваад олон зуун мянган хонин сурэг болоорой
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах