Монгол залуус нохойтой чарганы аялалд өрсөлдөж байна

Хойд туйлд болох “Fjallraven-2019” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга явагдаж байна. “Fjallraven” нохойтой чарганы уралдаанд 2015 онд Монголоос “цэнхэр үст” Э.Цэрэн, АНУ бүсээс 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд C.Номин оролцож, ялагч болж байсан.

Энэ жилийн хувьд оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөх ажээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс н.Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхацгаая” клубын уулын болон хэт холын зайн гүйгч, алхагч, аялагч, авирагч З.Лхагважаргал өрсөлдөж байна. Иймд монгол залуусын Хойд туйлын бүсэд болох нохой чарганы олон улсын экспедицэд оролцож, туйлын туяа харах хүсэл мөрөөдлийг дэмжиж саналаа өгөөрэй.

Э.Энхсаруул  https://polar.fjallraven.se/contestant/?id=5383

З.Лхагважаргал  https://polar.fjallraven.com/contestant/?id=4977

Д.Түвшинбаяр https://polar.fjallraven.com/contestant/?id=4793

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.