Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 32 метр хүртэл ширүүснэ
       -Өнөөдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 32 метр хүртэл ширүүснэ-


Улаанбаатар хотод үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 2-4 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун, төв, говийн  аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж  секундэд 15-17 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 26-28 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон  Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, говь, талын нутгаар  3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗҮГЭЭР СУУХААР ЗҮЛГЭЖ СУУ 2018-11-25 17:29:13
    ЗҮГЭЭР СУУХААР ЗҮЛГЭЖ СУУ http://StartWeeklyJob.com/?userid=93939 линкээр орохоор орж бүртгэл үүсгэнэ. Тэгэхээр өөрт чинь бас линк өгнө. Тэр линкийг на...