Тэдэнд ард түмнээс илүү улстөр хамаатай
Хэдхэн хоногийн өмнө “Ганц хүнтэй ТББ байгуулчихаад явж байна” гэх танилтайгаа таарлаа. Учрыг нь лавлатал 2016 оны сонгууль дөхөж байгаа учир ийнхүү ганцхан гишүүнтэй байсан ч хамаагүй ТББ байгуулсан гэх. Шалтгаан нь сонгуулиар улстөрчдийг шантаажилж мөнгө босгох аж. Угтаа бол тухайн ТББ-ын нэрнээс нь ч бодсон ч тэр, үйл ажиллагааных нь зорилгоос харсан ч тэр иргэдийн төлөө л дуу хоолойгоо өргөх учиртай. Гэвч өнгөн дээрээ иргэдийн төлөө дуугарч байгаа мэт үнэн хэрэгтээ сонгуулиар шоудаж, мөнгө босгох л байж. Ийм жишээ монголд олон бий.
 
Цагтаа төрийн цагдааг заамдаж явсан Г.Баасан хатагтай өнөөдөр хаачив. Ард түмэнд дэндүү хайртай, ахмад настнуудаа өмгөөлж, хамгаалж, хүйтэнд хөрч, халуунд халж тэмцэж явсан тэрбээр МУИС- ийн хуулийн сургуульд элссэнээр тэгсхийгээд нам гүм болсон. Ард түмнээ өрөвдөж, хайрлахдаа төрийн цагдааг заамдсан гэнэ билээ, өөрийнх нь яриагаар. О.Магнай, Ж.Батзандан, Г.Уянга, Х.Бат-Ялалт нарын зартай тэмцэгчид ч өнөөх л Г.Баасан хатагтайн цагийнх.
 
Тэд хамтдаа нэгэн үед иргэний хөдөлгөөн байгуулж, бидний дуу хоолой, төлөөлөл болж, Чингисийн талбайд өлсгөлөн зарлаж явсан нь ердөө саяхны явдал. Шалтгаан нь тэд бидэңд “дэндүү хайртай” байсных. Тиймдээ ч одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үеийн иргэний хөдөлгөөний тэргүүн, идэвхтэй тэмцэгч Г.Уянга нялх биетэй байхдаа хүйтэн шалан дээр хэвтэж, олон шөнийг хоосон өнгөрүүлсэн гэсэн. Бас л эгэл ардынхаа амьдралыг харж тэсвэр алдрахдаа, нулимсаа барьж, ядан тэмцсэн юм гэнэ билээ, тэд.
 
Гэхдээ тэдний тэмцэл сонгуулийн жил дөхөхөөр л идэвхждэг. Гэнэт бидэндээ хайр зарлаж гүйдэг нь харамсалтай. Бусад үеүдэд бол тэгс, ингэсхийгээд өдөр хоногийг өнгөрүүлж, хааяа нэг хэрүүлтэй, цаг үеийн асуудалд дөрөөлж хэвлэлийн хурал зарлаж, өдөр хоногийг аргацаадаг. Харин сонгуулийн жил дөхөхөөр шоргоолж шиг бужигнаж, энэ ч, тэр ч асуудлыг барьж аван, харин ч нэг тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ дээ. Чингисийн талбайд жагсана болохгүй бол өлсгөлөн зарлана. Бүр болохгүй бол өөрийгөө галдан шатаахыг оролдоно. /Шатааж байсан түүх бий/. Харамсалтай нь өнгөрснийг нэхэн санахад тэдний тэмцээд байсан асуудлуудаас шийдэгдсэн нь туйлын ховор аж.
         
Тэмцлийн үр дүнд ард түмэнд ашиг, тустай нэгээхэн ч зүйл гараагүй  нь үнэн. Харин тэмцэгчид өнөөдөр хаачив. Тэд эхнээсээ УИХ-ын гишүүний зөөлөн суудалд заларч, агентлагийн дарга болж, зарим нь ганц, хоёр өрөө байр аваад амаа таглуулаад дуугүй болов. Одоо тэд дуугарах ч үгүй, ус залгисан мэт чив чимээгүй, нам гүмхэн амьдрах ажээ. Дуугараад яах юм. Хүсэл нь биелж, сарвайснаас авчихсан юм чинь. Одоо ард түмэнд хайр зарлаж, шоудах шаардлагагүй. Өлсч, цангаж, даарч эрүүл мэндээрээ хохирох албагүй. Харин энэ байдал цааш улам бүр газар аван, арга нь нарийсч байгаа нь харамсалтай. Нэг намыг, нэг хэсгийг, нэг хүнийг гүтгэн, муулж, цахим ертөндөд жиргэж, дайрч давшилсныхаа төлөө цалинждаг болж. Твиттер хаягаа машин, байр болгох гэсэн амных нь салиа арилаагүй улстөржсөн бацаанууд олширч.
 
Тэд угтаа нийгмийн аль нэгэн асуудлыг барин авч дүвчигнэх боловч үйлдэл нь бидэнд наалдацгүй. Дэндүү хол, зорилго нь ард түмэн биш карьер, албан тушаал, мөнгө... МЗХ-г ч гэсэн энд шүүмжлэхгүй өнгөрч боломгүй санагдлаа. Тэдний санаачилсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” аян амжилттай хэрэгжиж буй. Мэдээж залуус дугуйн замтай болохыг хүсч байна, эрүүл мэндэд спортоор хичээллэх нь тустай. Гэвч өнөөдрийн Монголд унадаг дугуйн замаас илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц, замыг шийдэх нь эн тэргүүний асуудал. Унадаг дугуйн оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тайван гудамжаар явах, үйлчилгээний байгууллагуудаар түвэггүй үйлчлүүлэх, нийтийн тээврээр ядах зүйлгүй зорчдог болгохын төлөө санаачилсан бол амьдралд илүү дөхөм байв.
 
Хатагтай Ан Сан Су Чи манай улсад айлчлах үеэрээ иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс “Монголын иргэний нийгмийн байгуулллагууд маш олуулаа байгаа нь сайн хэрэг. Харин энэ олон иргэний нийгмийн байгууллагууд бүгдээрээ нэгдмэл байр суурьтай, нэг санаатай байж чаддаг уу” хэмээн асуусан юм. Харамсалтай нь, энэ асуултад өгөх хангалттай хариулт манай талаас гараагүй. Учир нь тэдэнд ард түмний амьдралаас илүү хайртай сэдэв бий. Тэр нь Оюутолгой, Тавантолгой, уран, унадаг дугуйн зам.
 
Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батхүү 2014-09-04 23:54:19
    Монголчуудын бидний амьдрал барзгар байгаа минь үнэн цөмөөрөө дугай суугайгүй хэсэг минь дургарсан нь бас үнэн үүнийг чи юунд элдвээр гоочилно вэ
    112.72.6.174
    Мэдэгдсэн Хариулах
  • novsh 2014-09-04 09:06:56
    novshnuu erguunuud 3 say hurehgui ene cuuhun ard tumnee guilagchin
    103.26.193.37
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2014-09-04 04:59:40
    Chi henii buunii nohoi veeeeeeee?!?!?!?!?!? Onotjargalaa!!!
    103.26.193.35
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL 2014-09-04 02:41:21
    Odoo ta nariig hezeech songohgui hugjliin saaduud dald or
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • тэгээд 2014-09-04 02:02:39
    олон албан газруудын компьютер хулгайлдаг олон удаагийн үйлдэлтэн баян айлын эрхийн балай тарган гахай баригдсан мөртлөө хүнийг хохиролыг барагдуулаагүй жил орчим болж байна. олон байгууллагын нууц элдэв архивыг сүйтгэж арилгасан хулгайч яагаад наранд гар
    202.179.20.177
    Мэдэгдсэн Хариулах
  • бах мэт 2014-09-04 01:36:33
    нээрээ бүгдээрээ л хуншгүй нохой. дараа нэг цагт нулимж хаяад үр хүүхдүүдийг нь монголоос хөөж бахаа хангах юмсан даа.
    202.179.20.177
    Мэдэгдсэн Хариулах
  • mongolO 2014-09-04 00:47:14
    urgenii xudulguuniixun dotor tiim uls olon bii. gexdee baasangiin buyand daind oroltson olon axmaduud bvgd bairtai bolson ! bair ugnu geed togtool shiidwer ni garchixaad ugch chadaxgvi xeden jil bolloo. tvvniig chini baasan l uguulsen!!! magnai uyanga gex
    182.160.33.147
    Мэдэгдсэн Хариулах
  • hinshuu 2014-09-04 00:34:03
    hinshuugees yu avaa be?
    202.70.42.98
    Мэдэгдсэн Хариулах