Маргааш 850 сурагч иргэний андгай өргөнө

Монголын Залуучуудын холбооноос “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагааг  16 дахь жилдээ  Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулах гэж байна.

Энэхүү ёслолын үйл ажиллагааг 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСАН ӨДӨР-ийг тохиолдуулан зохион байгуулагддаг бөгөөд Их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөллүүд оролцох юм.  “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн 850 сурагч нэгэн дор  андгайгаа өргөж, 33 төлөөлөл сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авдаг онцлогтой.

Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-26 01:41:25
    Угийн суурь хүмүүжилгүй, хараалчин архичин хүмүүсийн хүүхдүүд андгай өргөөд ямар хэрэг байна. гараад л мартана.
    64.119.19.39
    Мэдэгдсэн Хариулах