Нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд  Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл 3 сум, 2 дүүрэгт иргэдийн бүлэг байгуулан ажилласан тайлангаа танилцуулна.

11:00 цагт: HUB INNOVATION CENTER-т Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, мэдээлэл олгох зорилготой залуучуудад зориулсан анхны "Эерэг цэнэг" манга зурагт номны нээлт болно.

11:00 цагт:  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс утаанд бага насны хүүхэд илүү өртөмтгий байгаа талаар тоо баримттай мэдээлэл хийж, иргэд, хувийн хэвшлийнхэн хамтарч агаарын бохирдлын хор нөлөөг багасгах алхам хийж буй тухай мэдээлэл өгнө.

14:00 цагт: Төрийн ордны их танхимд “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

16:00 цагт: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Бүгд Найрамдах Австри улсын ЗГ-ын 7 сая еврогийн тоног төхөөрөмжийн төслийг бүрэн хэрэгжүүлж дууссантай холбогдуулан БНАУ-ын элчин сайд мөн салбарын сайдууд төслийн хэрэгжилттэй танилцана.
 
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД
 
  • 11:00 цагт: Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • 12:00 цагт: “ОДОНГОО” салоны 20 жилийн ойн баярын хүрээнд Монголын рок поп урлагийн бүх одод, Монголын тэргүүлэх зэргийн үсчдийн давтагдашгүй үзүүлбэр нэгэн тайзаа тоглогдох талаар мэдээлэл хийнэ.
  • 13:00 цагт: “Монгол Улсад Хүний нөөцийн менежментийн стандартыг нэвтрүүлэх нь” форумын талаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.