Эмэгтэйчүүдийн шигшээ баг Гуамыг зорилоо

Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр өчигдөр/11.26/ эх орноосоо мордлоо.

Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд Умард Марианы Арлуудыг 3:2, Гуамыг 1:0-ээр хожиж, Макаотай 0:0-ээр тэнцэн эхний шатны аварга болсон. Тус тэмцээн нь эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн оролцсон анхны тэмцээн байсан юм.

Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давсны дараа 11 дүгээр сарын 04-08-ны хооронд Тажикстан улсад зохиогдсон "Токио 2020" зуны олимпын урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтуудад оролцож, том туршлага хуримтлуулсан. Сурсан мэдсэн зүйлсээ Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд БНХАУ, Тайвань, Хонг Конгийн багуудын эсрэг харуулаад ирэхийг хүсэн ерөөе.

БНХАУ - МОНГОЛ 2018.12.01 13:45

ТАЙВАНЬ - МОНГОЛ 2018.12.03

МОНГОЛ - ХОНГ КОНГ 2018.12.05

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.