Дорнод аймаг энэ онд хоттой хатуу хучилттай авто замаар холбогдохгүй
Сар бүрийн эхний долоо хоногт багтаан Засгийн газраас аймгийн удирдлагуудтай цахим хурал хийдэг уламжлалтай. Уламжлалт хурал өнөөдөр болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, тус газрын дэд дарга Ч.Сайнбилэг болон Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцож, Засаг дарга нарын асуултад хариулт өглөө.

Засгийн газраас энэ жил дөрвөн аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох шийдвэрийг гаргасан ч Дорнод аймгийн хувьд амжихааргүй болжээ. Харин үлдсэн гурван аймаг болон Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгийн зам ирэх сарын сүүлээр дуусах юм байна. Өмнөговь аймгийн зам энэ сарын 15 гэхэд ашиглалтанд орох аж. Дорнод аймгийн хувьд гүйцэтгэгч компани нь өөрчлөгдөж замын ажил ийнхүү удаашраад байгаа юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.