С.Батболдыг 85 хувьтай үнэлсэн НИТХ-ын шалтгаан

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналын дагуу С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах эсэхийг НИТХ хэлэлцэж таарна. Өнгөрсөн жилийн өдийд Нийслэлийн Удирдлагын багийг шилдгээр тодруулж, батламжаа С.Батболдод гардуулж байсан У.Хүрэлсүх гэнэт яагаад хот руу дайрах болов оо. Шалтгаан нь энгийн, ЖДҮ сайд нартаа ороогдож Засгийн газар нь огцрох гэхлээр л "Су.Батболдыг чинь огцруулна шүү" гэж УИХ руу дайрч байхгүй юу.

Гэтэл НИТХ 20 хоногийн өмнө Су.Батболдын 2018 оны ажлыг 85 хувийн гүйцэтгэлтэй, "хангалттай" гэж үнэлсэн. Өөрөөр хэлбэл, хотын даргад онц тавьсан. Хэрэв МАН-ын даргаас айж, Засгийн газрын шантаажинд орж Су.Батболдыг огцруулбал нийслэлийн 1.3 сая иргэнийг төлөөлдөг НИТХ-ын төлөөлөгч нар өөрсдөө иргэдийн өмнө хүнд байдалд орно. Ер нь НИТХ яаж Су.Батболдын ажлыг 85 хувьтай гэж үнэлсэн юм бэ. Үүнийг сонирхуулъя.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

Энэ бол Нийслэлийн Засаг дарга С.Батболдын эхлүүлсэн хамгийн том санаачилга. 1992 оны Үндсэн хуулиас хоёрхон жилийн дараа төрсөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэн ч сайжруулах талаар ярьж байгаагүй. 27 жил мөрдсөн хуучин хуулийг Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүнээр олон жил ажилласан туршлагатай С.Батболд шинэчилье гэж зориглосон нь энэ.

1994 оны Улаанбаатарыг өнөөдөртэй харьцуулахад мэдээж өдөр шөнө шиг зөрүү гарна. Тэр үед суурин хүн амын тоо 589 мянга байсан бол өдгөө 1,3 сая болсон. Харин автомашин 20337 бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянга болжээ.

Нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүн 44 тэрбум байсан бол 2016 оны байдлаар 15 их наяд болжээ гээд шинэ эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсныг илтгэнэ. Шинэ төсөл нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын хөгжлийн загварыг нутагшуулах, мэдлэгт суурилсан өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, удирдлага зохицуулалтын үндсэн зарчим, оршин суугчдын эрх, үүрэг, хариуцлага зэргийг нэмж тусгаснаараа онцлог юм. Төслийг УИХ-д өргөн барьсан, хэлэлцүүлж яваа.

Төрийн үйлчилгээний цахим шилжилт

Бүртгэлийн хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн үр нөлөөг хамгийн сайн ашигласан нь Су.Батболд. "Хөдөөний" гэж цоллуулдаг ч мэдээллийн технологи, цахим засаглал ярьдаг нь Су.Батболд л шүү дээ. Одоо нийслэлийн иргэд аливаа лавлагаа, хуулбар авах, өргөдөл, гомдол өгөх, зөвшөөрөл, сертификат хөөцөлдөх бол дарга нарын үүд сахиж, мэргэжилтний царай харах шаардлагагүй болсон. Е зетсе-ээр дамжиж гар утсаараа, гэрээсээ, ажлаасаа бүгдийг амжуулах боломжтой болсон.

Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж гадаа нь хонож дугаарладаг байдал зогссон нь Су.Батболдын хийлгүүлсэн цахим бүртгэлийн аппликэйшн гарсантай холбоотой. ЗтаПсаг аппликэйшн гарснаар жолооч нар даатгал, хураамж зэргээс эхлээд долоон үйлчилгээг цахимаар авч эхэлсэн. Араас нь Е service-ийг гаргуулчихлаа. Одоо иргэд нийслэлийн шат шатны төрийн албан хаагчидтай энэ программаар харилцаад, асуудлаа шийдээд, ажлаа хөөцөлдөөд явах боломжтой.

Нийслэлд түүхий нүүрс түлүүлэхгүй

Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал утаа. Утаатай янз бүрээр л шат шатандаа тэмцэж яваа. Түүхий нүүрс түлүүлэхгүй гэж зориглож хэлсэн, шийдвэр гаргасан хүн бол Су.Батболд. Гэр хорооллын 200 мянган өрхийн түүхий нүүрс түлдгээс болж Монгол Улсын тал хүн ам хохирох ёсгүй гэсэн санаа. Хотын дарга бол улстөрч. Цагаан толгойтой мундаг Э.Бат-Үүл ч улстөрч хүн учраас гэр хорооллынхноос айгаад түүхий нүүрсийг хориглож чадаагүй л байхгүй юу. Уг нь зориг гаргаад хориглочихсон бол амьд хүн аргатай, гэр хорооллынхон түүхий нүүрс шатаахгүйгээр дулаацах өөр арга олох л байсан.

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс түлэх хориотой. Ингэхдээ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй байхаар тусгасан. Гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бөгөөд ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм.

Хоёр ч том давхар гүүрийн бүтээн байгуулалт

Хотын өмнөх дарга нарын замбараагүй, төлөвлөлтгүй явдлаас болж нийслэлд нэмж зам тавихын тулд чөлөөлөх газар нь алга. Түгжрэлийг багасгахын тулд замаа өргөсгөе гэхээр аль нэг байгууллагын хана, эсвэл айлын байшинд тулчихдаг. Иймээс давхар гүүр барихаас өөр аргагүй.   

Өнгөрсөн жилээс Яармагийн гүүрийн давхар гүүр болгож өргөтгөнө гэхэд муулж, харлуулж л байсан. Одоо тэнд түгжрэл, осол, бухимдал алга. Зам хаахгүйгээр сайхан гүүр бариад өглөө.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 42.38 сая ам.доллараар хэрэгжүүлэх Замын цагдаагийн газрын давхар гүүрний төсөл байна. Шав тавихаас нь эхлээд шүүмжлэлээр шавж өгсөн дөө. 2019 онд ашиглалтад орчихвол хотын түгжрэлийн тодорхой хэсгийг бууруулах томоохон бүтээн байгуулалт. Түгжрэлийн эсрэг юм хийгээгүй, зам бариагүй гээд байсан Су.Батболд чинь чимээгүй л ажлаа хийгээд яваа юм биш үү.

Нийтийн эзэмшлийн зам талбайг хамгаалсан

С.Батболдын хийсэн ажлуудаас жин дарах нь. Тэрээр нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга бариулахыг хориглосон. Орон сууцны хороолол барих зөвшөөрөл хүсч байгаа бол заавал ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, зогсоолын асуудлыг нь шийдсэн, орц гарц нь чөлөөтэй байх шаардлага тавьсан.

СӨХ-үүдийг дуудаж уулзаад нийтийн эзэмшлийн зам талбайг нь хариуцуулж, оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр хэн нэгэнд давуу тал олгохгүй байхыг сануулсан. СӨХ-той хамтарч газар зардаг дарга нар байснаас СӨХ-той хамтарч газар хамгаалдаг дарга байгаагүй юм.

Хоёр ээлжээр хичээллэх сургууль, хаалганы цаана цоожлогдохгүй хүүхдүүд

Су.Батболд нийслэлийн Засаг дарга болоод л эхний шийдвэрүүдийн нэг нь сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэх байсан. Хаалганы цаана цоожлогдон үлдэж байгаа хүүхдүүдийн төлөө тэрээр энэ жил нэлээд хэдэн цэцэрлэг, сургууль ашиглалтад оруулснаар нийслэлийн хэмжээнд хүүхдүүдийн 80 хувь нь цэцэрлэгт хамрагддаг болсон.

Ирэх онд нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн 100 гаруй обьект барьж байгуулах төлөвлөгөөтэй. Ингэснээр ирэх жил бүх сургууль 2 ээлжээр хичээллэж, хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах учиртай.

Туушиндалт

Улаанбаатар хотыг жолооч нарт зориулсан гэж шүүмжилдэг. Зам тавиад л байна, түгжрэл яриад л байна. Явган хүний эрх яав аа? гээд л шүүмжилдэг. Тэгвэл Су.Батболд явган зорчигчид, дугуйгаар зорчигчдын төлөө ажилласан. Явган хүний замыг хааж барьсан барилгуудыг буулгаж, хашааг татуулж, өргөтгөлүүдийг нураалгаж байна. Явган хүний замын төлөө мөнгөтэй, эрх мэдэлтэй аж ажуйн нэгжүүдтэй үзэлцдэг улстөрч ховор.

Одоо харин иргэд энэхүү туушиндалтыг дэмжиж байна. Зам чөлөөл, Хашаа арга хэмжээг дэмжиж, иргэд сошиалаар захиалгаа өгч байна. Хотын даргаа одоо энэ замыг чөлөөлөөд өгөөч, энд зам тавиад өгөөч гэж хандаж байна. Сүүлдээ С.Батболдын ажлыг дүгнэсэн НИТХ-ын төлөөлөгчид "Зам чөлөөл", "Явган хүний зам" аянуудыг цааш үргэлжлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, авто зогсоолын тоог өсгөж байгаагаа тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэйг ч сануулсан нь үүний бэлээхэн жишээ.

Хавдрын аппарат

Хавдрын өвчлөлөөрөө дэлхийд дээгүүрт орох болсон Монголд хавдрын аппарат шиг хэрэгтэй зүйл үгүй гэдэгтэй маргах хүн гарахгүй. Гэвч Засгийн газар, нийслэлийн хэмжээнд түүнд нь анхаарал хандуулах сайд, дарга ховор бүр байдаггүй байв. Харин хотын дарга С.Батболд бүрэн эрхийнхээ хүрээнд тэрбум төгрөгийн өртөг бүхий элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэсэн нь олон айл өрхийг элэг бүтэн амьдруулах шалтгаан болсон болов уу.

Эх сурвалж: newspress.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-27 15:11:14
    өөрсдийгөө баясгасан тайлан мэдээ гэдэг хуурамч тоогоо болиоч. Наймаалж кино дээр банк нь яаж хөрөнгөтэй юм шиг харагддаг билээ? тэрийг сана дахин үз.
  • Болд 2018-11-27 11:32:33
    Энэ гомо юу хийсэн хурдан зайлуул Мияагын гар хөл муу сда
  • zochin 2018-11-27 08:54:21
    http://StartWeeklyJob.com/?userid=105175
  • irgen 2018-11-27 08:23:35
    beltgel hiigeed yawj baih zawtai uum u. asuultand ogt hariulahgui haduuraad baih yum