Картгүй байсан ч АТМ-аас мөнгө авч болно
Энэ үйлчилгээг Сангийн яамны нээлттэй өдөрлөгийн үеэр танилцууллаа. “Цахим төгрөг” үйлчилгээ нэвтэрснээр картгүй байсан ч бусдад шилжүүлэг хийх өөрөө мөнгө авах боломжтой болж байгаа юм.

Энэ үйлчилгээг АТМ, мобайл банк, мессеж банк, интернэт банкаар авах боломжтой. Жишээлбэл, та картгүй яваа найздаа мөнгө гуйвуулах бол энэ үйлчилгээг ашиглаж болох юм. Таны найзын гар утсанд код ирж, картгүй байсан ч уг кодыг ашиглан АТМ-ээс илгээсэн мөнгийг авах боломжтой гэнэ. Гэхдээ гуйвуулгын код ирснээс хойш нэг цагийн дотор АТМ-ээс бэлэн мөнгөө авах ёстой аж. Энэ үйлчилгээг улс орон даяар байрлах 200 АТМ-д нэвтрүүлээд байгаа гэнэ.
Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.