Х.Булгантуяа: Ядуурлын хэмжээ 2014-2016 оны хооронд 10 пунктээр нэмэгдсэн
Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Беларусийн зээлээр нэг хэсэг нийтийн автобус авч байсан санагдаж байна. Беларусь бол хотын тээврийн асуудлаа шийдсэн жишээ сайтай. Улаанбаатар түгжрэлийн асуудлаа шийдэхийн тулд нийтийн тээврийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Хүүхдүүдээ нийтийн тээврээр хүүхдээ зорчуулахаас айдаг боллоо. Төрөл бүрийн гэмт хэрэг гарч байна. Онцгой байдлыг чухал салбар гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг нэн тэргүүнд авч үзэх хэрэгтэй.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Одоогоор зээлийн ерөнхий гэрээ байгуулагдаж байгаа. Үүнд ямар ямар төслүүд хэрэгжүүлэх талаар салбарын яамдтай дараа нь ярилцаж, Засгийн газраар оруулж, УИХ-аар төслүүдийг батлуулна. Өнгөрсөн хугацаанд ОБЕГ-т Польшоос хэд хэдэн тоног төхөөрөмж авсан байгаа. Нийтийн тээврийн тухайд Улаанбаатар хотын зүгээс үүнд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн. Польшийн зүгээс зээлийн гэрээг нэмэх боломжтой гэсэн. Харин Беларусийн тал "МАЗ" үйлдвэрийн тоног төхөөрөмжөө зарах сонирхолтой. Энэ нь манай онцгой байдал, хүнс, хөдөө аж ахуйн салбарт илүү тохиромжтой юм билээ.

Улаанбаатар хотын дээр үеийн 9 давхар орон сууцнуудын лифт нь Беларусийнх. Одоо шинэчлэх шаардлагатай байгаа. Тиймээс энэ чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцсан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 50 сая еврогийн зээл. Жилийн 0,78 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй энэ зээлийг хөгжлийн зээл гэж ойлгож байгаа. Аливаа юманд эрэмбэ хэрэгтэй. Тиймээс энэ зээлийг эдийн засгийг дэмжих салбарт олгох хэрэгтэй. Бид ХАА техникийг худалдаж авах чиглэлд зээлийг ашиглах хэрэгтэй. Өсөлт бий болдог салбартаа анхаарах хэрэгтэй. Зөв зүйлд зарцуулбал үр ашиг нь их.  

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Долоон буудлаас цааш захын хорооллын айлуудын амьдрал ямар байгаа вэ? Тэнд байгаа айлууд хэрхэн аж төрж байна вэ? Маш олон ажилгүй хүмүүс тэнд байна. Эдгээр хүмүүсийг яаж ажлын байраар хангаж, орлоготой болгох вэ? Сангийн яамныхан ард иргэдийн төлөө ажиллах ёстой. ЖДҮХ сангаас зээл авах гэхээр ямар ч мөнгөгүй болчхоод байна. Та бүхний энэ зээл миний санаж байгаагаар "Эрдэнэт" үйлдвэр трактор угсрах үйлдвэрлэл хийнэ гэж зарлагдсан санагдана. Энэ тракторын асуудал хаана явна.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Ядуурлын хэмжээ өнөөдөр 30 хувьтай байгаа гэдэг нь монголчуудын амьдрал ямар байгаагийн тод жишээ. Өнөөдөр гурван хүний нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Монгол Улс нэг хүнд ногдох орлогоороо дунджаас дээш байсан бол 2015 онд буцаад доошоо орсон. Ядуурлын хэмжээ хоёр жилийн дотор буюу 2014-2016 оны хооронд 10 пунктээр нэмэгдсэн. Бид буцаад 1990 ээд оны өөрчлөлт шинэчлэлийн үе рүү гулгаж орсон. Ядуурлын тоог хоёр жил тутамд гаргадаг юм билээ. Тиймээс 2016-2018 оны тоо ирэх хавар гарах байх.  Засгийн газар аль ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийх биш үндэсний аюулгүй байдлыг хангасан төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх ёстой. Польшийн тухайд хүнд автомашины үйлдвэрийг хөнгөлөлттэй зээлд бариад өгч болно гэсэн. Гэхдээ тэндээс трактор үйлдвэрлээд зарж болохгүй тарааж болно гэсэн хөнгөлөлттэй зээлийн заалт байдаг юм  билээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-11-29 00:10:29
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2018-11-28 13:17:43
    16-18 онд арын хаалгагүй, авлига өгч мэддэггүй, ажилгүй ядуу зүдүү иргэдийнхээ төлөө юу хийснээ л ярь. сайданцар гуай.
    202.21.107.44
    Мэдэгдсэн Хариулах
  • MANGAR namiin yanhan huuhnuud 2018-11-28 08:49:44
    Hooe ergyy yan haan Ardchilsan namiig 2012 onoos hoish 6 jil muullaaa. Odoo bolnoo 2016 onii songuuliar 65-uulaa bolchood yu hiivee!!!
    202.131.246.174
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-11-28 08:40:01
    Пункт гэж ярихаа больсон, хувь нэгж гэдэг болсон.
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
  • naraa 2018-11-28 05:49:53
    unuugiinhuu baidliig ch medehgui yun 14-16 on be iim saiduud baihad mohgol hugjihuu
    202.179.31.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-28 05:04:06
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.43.234
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-11-28 04:47:14
    Балай МАНгар авгай минь АН-н засаг барьж байх үеийн асуудлыг чамаас хэн асуусан юм наад АН-нханд чинь 2016 оны сонгуулиар ард түмэн дүнгээ тавьчихсан юм. Одоо ө...
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах
    • Irgen 2018-11-28 06:06:48
      Yaduurah amarhan butsaagaad yaduurlaas garahad hetsuu tiim hurdan amarhan hiichihdeg yum bish.
      103.229.177.26
      Мэдэгдсэн Хариулах