ОБЕГ: Маргааш гэхэд цахилгаан станцууд хэвийн ажиллаж эхэлнэ
Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутагт болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Баруун аймгуудын нутагт цаг агаарын гамшигт үзэгдэл болж 30-40 м/с хурдтай салхины улмаас ОХУ-аас эрчим хүч татдаг шугамын гурван тулгуур унасан. Цахилгааны шон унасны улмаас Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн тав, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт дөрвөн аймгийн 46 суманд цахилгаан тасарсан бөгөөд 27 барилгын дээвэр хийсэж, 254 айлын гэр салхинд хийссэн юм.

Үүссэн нөхцөл байдлын талаар өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргажээ.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М. Энх-Амар “Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас баруун бүсийн эрчим хүчний системд гарсан гэмтлийг засварлах, нөөцийг бүрдүүлэх шаардагдах болон ард иргэдэд учирсан хохирлыг арилгах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд шийдвэрийг гаргасан.

Үүнд, унасан тулгуур баганыг сэргээн босоход шаардлагатай 391 сая төгрөг болон 168 айлын гэр дахин ашиглах боломжгүй болсон учир шинээр гэр олгох гээд нийт 1.4 тэрбум төгрөгийг хохирол учирсныг шийдвэрлэхээр болсон. Тулгуур багануудын хоёрыг босгосон үлдсэн нэгийг өнөөдөр босгоно. Одоогоор айл өрхүүд тоггүй байна. Маргааш гэхэд цахилгаан станцууд хэвийн ажиллаж эхэлнэ.  

Хүчтэй салхины улмаас гэр нь нурж, хийссэн 254 айл бий. Эдгээр айлын 168 гэрийг дахин ашиглах боломжгүй болсон тул шинээр гэр өгөхөөр болсон. Өнөөдөр гэр ачсан машины цувааны эхний хэсэг дээрх аймгууд руу хөдөлнө" гэв.

О.Гэрэл
Оллоо.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-28 13:59:26
    Онгой байдал онцгойн дүрмээр ажиллаж чадахгүй байна.Стац ажиллаагүй 72 цаг өнгөрч байна. Засаг, амьд сүгнүүд байна уу?
  • Зочин 2018-11-28 08:31:08
    ОБГ онцгой байж чадсангүй. Баруун аймгууд хөлдөж сүйрэх аюул нүүрлээд байна. Эряим хүчний онцгой горимоор 24 цагийн дотор сэргээж чадахгүй байнга.
  • БАТ 2018-11-28 07:11:54
    УИХ-д сонгогдсон тендер нэрээр будилаан хийдэг хүмүүс л нэг компани нэрээр чанаргүй хийснээс ийм хохирол үүсэж байгаа малдаа..