Эбола вирусын халдвар мал, амьтнаас халдаж болзошгүй
Эбола вирусийн халдвар дэлхий дахинд аюулын харанга дэлдэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. Сүүлийн үеийн мэдээллээр уг өвчний халдвараар нас барагсдын тоо 1552-т хүрчээ. Одоогоор Гвиней, Либери, Сьерра-Леон болон Нигерид вирусийн халдвар хурдацтай тархсан. Халдвар авсан, авсан байж болзошгүй 3000 гаруй тохиолдол бүртгэгдсэний 1500 гаруй нь нас баржээ.
 
Тиймээс хөрш орнуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Нигерийн эрх баригчид эбола вирус нэмж тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аравдугаар сарын 13-ныг хүртэл бүх сургуулийг хаах шийдвэр гаргажээ. Иргэний агаарын тээврийн олон компани тус бүс нутаг руу явдаг нислэгээ зогсоосон байна. Мөн Сенегал улс Гвинейтэй залгаа хилээ хаажээ. Учир нь, өнгөрсөн долоо хоногт тус улсын Засгийн газраас Сенегалд эбола вирусийн халдвар авсан анхны тохиолдол илэрсэн тухай мэдэгджээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр нэг эрэгтэй оюутан вирусийн халдвар авч, хөрш Гвинейн нийслэл Конакригаас очсон байна.
 
Д Э М Б - ы н мэдэгдсэнээр эбола вирусийг эмчлэх эмчилгээний арга болон урьдчилан сэргийлэх тарилгыг гаргаж авахыг оролдсоор байгаа юм. Ямартай ч АНУ- ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд вирусийн эсрэг вакциныг энэ долоо хоногт хүн дээр туршина гэдгээ өчигдөр мэдээлсэн байна. Туршилт, судалгааг Мэриленд муж улсын Бетесда суурингийн клиникийн төвд хийнэ. Дараагийн туршилтыг энэ сардаа багтаан Их Британид явуулна.
 
Эбола нь цус, агаар дусал, нус, цэр, бөөлжис, шүлс, ам хамрын хэрэглэлээр дамждаг учир дэлхийн олон оронд ариун цэврийн дэглэм сайн сахих хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Харин манай улсын хувьд “Эх, хүүхдийг дэмжих жил”- ийн ээлжит цахим хурлыг саяхан хийж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилтнуудад эбола вирусийн талаарх мэдээллийгөгч, иргэдийг байгалийн голомтот өвчнөөс сэргийлэх, үхсэн мал, амьтны сэг зэмд хүрэх, арьсыг нь өвчих, малын түүхий эд авах цэгүүдэд борлуулах зэрэгт хяналт тавьж ажиллахгүй бол энэ нь эргээд байгалийн голомтот өвчнийг үүсгэж болзошгүй байгааг мэдээлэв.
Зууны мэдээ
Б.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.