Авлига авсан хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Жилийн өмнө АТГ-ынхан МХЕГ-ын хэлтсийн хоёр даргыг авлигын хэргээр баривчилж, саатуулж байсан.

Жил гаруйн хугацаанд шалгагдсан хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгожээ гэсэн мэдээлэл гарч байсан.  Тодруулбал, нийт 20 гаруй аж ахуй нэгжүүдээс нэг удаагийн үйлдлээр 3 саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Б.Аззаяа, Дотоод хэлтсийн дарга  Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд сураг алдарсан.

Тэгвэл тус газарт удаан хугацаанд  "хав дарагдсан" хавтаст хэргийг хоёр хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн талаар шүүхийн эх сурвалж хэллээ. Энэ хэрэгт 20 гаруй аж ахуй нэгж, компани холбогдсон байгаа аж. Тэд хохирогч уу, эсвэл авлига өгсөн хэргээр хамсаатан болсон уу гэдгийг шүүх хурлаар тодорхой болно. Удахгүй шүүх хурлын тов зарлагдана.

Жилийн өмнө сэжигтэн Б.Аззаяа  Н.Баярсайхан хоёрыг шүүхийн захирамжаар цагдан хорьсон ч нэг сар саатуулаад суллаж, гадуур байцаалт явуулах шийдвэрийг гаргасан байдаг. Тэр хоёрт  аргагүй байдалд орж, авилга өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг мөрдөн байцаалтаар тогтоосон.

Харин гэртээ болон ажил дээрээ нийт 500 гаруй сая төгрөг хадгалж байсан их хэмжээний мөнгөө хаанаас яаж ямар замаар авснаа тайлбарлаж чадахгүй байсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэнээс хэдэн төгрөг ямар шугамаар яаж авсан нь тодорхой болсон юм.

Уг нь иргэд аж ахуй нэгжүүд импортын зөвшөөрөл болох  бичиг баримтаа бүрдүүлчихсэн бол ажлын гурав хоног буюу 72 цагийн дотор тусгай зөвшөөрөл олгодог байна. Гэтэл 2016-2017 эхлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнд суртал хэрээс хэтэрсэн тухай эх сурвалжууд хэлдэг.

Тодруулбал, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас тусгай зөвшөөрөл авахын тулд өдөрт хоёроос гурван удаа очиж, ажлын 14 хоног үүдийг нь сахихаас аргагүй болжээ. Тиймээс гаднаас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээ хил дээр удааж муутгахгүй тулд аргагүй эрхэнд “хариуцсан” дарга нарт авлига атгуулдаг талаараа эх сурвалжууд ярьсан удаатай.

МХЕГ-ийн газрын дарга Б.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар нэг аж ахуй нэгжээс доод тал нь 3 сая түүнээс дээш төгрөгийн авилга авдаг байсан гэх.

Ийнхүү богино хугацаанд хөрөнгөжсөн хэлтсийн дарга нарыг ажлынхан нь “хардаж”  хуулийнхны хараанд орсон байгаа юм. Ийнхүү жилийн хугацаанд хуулийн байгууллагуудын үүд сахисан хоёр шүүгдэх нь тодорхой болжээ.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-30 07:08:58
    Эмээлт, Орбит, 22-н товчоо хавьд Хятадууд Хөдөөнөөс ирж буй махыг бөөнөөр нь худалдан авч хагас чанаж боловсруулаад вакумдаж, хайрцаглаж урагш гаргаад байгаа......
  • Atestatchilala yawuulah bolmson Garaz !! 2018-11-30 01:57:55
    Eronhii gazar ni bas ene Niisleliin MX iin gazruudad dandaa hodoonoos irsen awilga ogch ajil orson ORK uudaar duursen ulaihgui harhad hun zaanaa Chono shig ORKu...
  • зочин 2018-11-30 01:30:47
    ялзарсан газар