ТАНИЛЦ: Шинээр зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүд
Япон, Унгар болон Норвеги Улсад тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагджээ. Тэтгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мэдээллийг хүргэж байна.
 

Норвегийн тэтгэлэг

 

Норвегийн Хаант Улсын Ослогийн их сургуулиас Олон улсын зуны сургалтын мэдээллийг БСШУСЯ-нд ирүүлжээ. Уг сургалтаар Норвеги хэл, соёл, нийгмийн чиглэлийн 14 бакалавр, Олон улсын чиглэлийн магистрын 7 зэрэг олгох эрчимжүүлсэн зуны сургалтыг санал болгож байгаа ба тэтгэлэгт хөтөлбөрт дараах байдлаар хамрагдах боломжтой юм байна. Үүнд:

Бакалаврын зэрэг олгох сургалт:
 

  1. Норвеги хэл
  2. Норвегийн уран зохиол
  3. Норвегийн түүх
  4. Норвегийн нийгмийн халамж
  5. Нордикийн улс орнууд дахь жендерийн тэгш байдал
  6. Скандинавын бүс нутгийн төрийн захиргаа, улс төр
  7. Олон улсын улс төрийн асуудлууд
  8. Норвегийн архитектур
  9. Скандинавын ТВ, киноны хандлага
 

Магистрын зэрэг олгох сургалт:
 

  1. Хүний эрх
  2. Энхтайвны асуудлаарх судалгаа
  3. Олон улсын хөгжлийн асуудлаарх судалгаа
  4. Олон нийтийн эрүүл мэнд
  5. Нордикийн улс орнууд дахь жендерийн тэгш байдал
  6. Эрчим хүч, хүрээлэн орчин ба нийгмийн өөрчлөлт
  7. Өөрчлөгдөж буй Арктик
 

Бакалаврын зэрэг олгох сургалтад хамрагдахад их сургуулийн 1-р зурс төгссөн байх, магистрын зэрэг олгох сургалтад хамрагдахад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан, ажлын туршлагатай байх зэрэг шалгуур хангахыг шаарддаг байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 01-нд, бусад нэр дэвшигчдийн бүртгэл 2019 оны гуравдугаар сарын 01-нд дуусгавар болохоор байгаа юм. Харин холбогдох мэдээлэлтэй www.uio.no/summerschool веб сайтаас танилцах боломжтой.

Унгарын Засгийн газрын тэтгэлэг


БСШУСЯ, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа.
 
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг БСШУСЯ, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургууль гаргана. 
 
Унгарын Тэтгэлгийн хорооны www.stipendiumhungaricum.hu цахим хуудаснаас та тэтгэлгийн зорилго, тэтгэлгийн төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, түүнд тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцах боломжтой. Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетийг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудаснаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг /The Call for Application 2019-2020/ мөн татаж авах боломжтой.

Жич: Цахим анкет бөглөхөд суралцах сургууль, хөтөлбөр болон хэлийг сонгосон байх шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдох мэдээллийг мөн дээрх цахим хуудсанд өгөгдсөн холбоосоор үзэж, танилцана уу. Түүнчлэн бакалавр, магистрт суралцахаар өргөдөл гаргагч зөвхөн доор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарна уу.

 
Суралцуулах мэргэжлийн чиглэл

 
1. Бакалавр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол, нисэхийн чиглэлээр, анагаах ухаан;

2. Магистр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, анагаах ухаан;

3. Бакалавр, Магистрт суралцаж магистрээр төгсөх хөтөлбөр: Анагаах ухаан, урлаг, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, багш боловсрол, архитектур

4. Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй

5. Англи болон Унгар хэл дээр явагдах богино хугацааны сургалт, дадлага: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, соёл ба урлаг, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, эрчим хүчний эдийн засаг, эрчим хүчний инженер, тусгай хэрэгцээт боловсрол
 
Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах
 
Өргөдөл гаргагч нь 2018 оны 12 сарын 1-ээс – 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй болно. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлдэг.
 
I шатны шалгаруулалт: БСШУСЯ 2019 оны III сарын 25-ны дотор Унгарын талаас ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.

II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон (3 хүртэлх) сургуулийн элсэлтийн шалгалтыг 2019 оны III-IV сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өөрт нь хувийн цахим шуудангаар нь ирүүлнэ. БСШУСЯ энэхүү шалгалтын үйл ажиллагаанд оролцдогүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Шалгаруулалтын хариуг 2019 оны VI сарын 22-ны дотор Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Тэтгэлгийн хороо нь нэр дэвшсэн иргэнд өөрсдөд нь шууд ирүүлнэ.
 
Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Тэтгэлгийн хороонд 2018 оны VI-VII сарын дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визанд орно.


Японд анагаахын чиглэлээр тэтгэлгээр суралцах боломжтой


БСШУСЯ болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль хооронд байгуулсан харилцан ойлголцолын санамж бичгийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Япон Улсын АУНХИСургууль гаргана. 

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг англи хэл дээр энд, япон хэл дээр энд дарж танилцах боломжтой.
 

Суралцуулах мэргэжлийн чиглэл
 

  • Department of Nursing
  • Department of Physical Therapy
  • Department of Occupational Therapy
  • Department of Speech and Hearing Sciences
  • Department of Orthoptics and Visual Sciences
  • Department of Radiological Sciences
  • Department of Pharmaceutical Sciences
  • Department of Medical Technology and Sciences
  • Department of Social Services and Healthcare Management


Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах


2018 оны 11 дүгээр сарын 30-аас – 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг БСШУСЯ-ны 507 тоот өрөөнд 15:00-17:00 хооронд анкет, баримт бичгийг хүлээн авах болно. Японы тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлдэг.

I шатны шалгаруулалт: Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль 2018 оны 12 сарын 17-ны дотор ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.  

II шатны шалгаруулалт: Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульярилцлагыг 2018 оны 12 дугаар сарын 20-25-ны өдөр зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авчирэх шаардлагатай.

Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг БСШУСЯ-нд 2018 оны 12 дугаар сарын 26-ны дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визанд 2019 оны 1 дүгээр сарын 4-нд орно.
 


Дашрамд дурьдахад, дээрх тэтгэлгүүдийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 15.00-17.00 цагт БСШУСЯ-ны 267131 утсаар лавлах боломжтой.

Х.Хулан

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.