Мал тооллого ирэх долоо хоногт эхэлнэ
Манай улсын мал сүрэг өнгөрсөн онд түүхэнд байгаагүй их хэмжээгээр өсч 66.2 саяд хүрсэн. Тэгвэл энэ онд мал сүргийн тоо хэдэд хүрснийг албан ёсоор баталгаажуулах 2018 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худаг тэжээлийн тооллого энэ сарын 7-оос 17-нд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан мал, тэжээвэр амьтантай иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тооллогын үеэр малаа ойр бэлчээж, мал тэжээвэр амьтдыг нүдээр үзэж, биечлэн тоолох нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулж байна. Мөн тавиул малтай иргэд малчинтайгаа холбогдож регистрийн дугаараа малчиндаа тэмдэглүүлж тооллогод хамрагдах ажээ.
 П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-12-02 10:47:48
    Мал тоолно гэж одоо гурилдаж байгаа шүү дээ Соц нийгмийн үед харина тоолж чаддаг байлаа