Хятад улс Хонконгийг шилжүүлэн авах гэрээний нөхцөлийг зөрчиж байна
Хятад улс Хонконгийг шилжүүлэн авах гэрээний нөхцөлийг зөрчиж байгаа талаар “Тelegraph” сонинд мэдээлсэн байна.

Түүнчлэн Их Британи улс Хонконгт чөлөөт сонгууль явуулна гэсэн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд юу ч хийж чадахгүй байгааг Хонконгийн гадаад харилцааны хорооноос мэдэгдлээ.

Хонконгчууд 2017 онд тэргүүнээ сонгох сонгуулийн эрхийн төлөө хэдэн мянган иргэнийг хамарсан жагсаал цуглаан хийж эхэлсэн юм. Тэд сонгуульд саналаа өгөх эрхийн төлөө тэмцэж бай­гаа нь нэр дэвшигчдийг Бээжин­­гийн талыг баримт­­лагч сон­гуулийн хор­ооны 1200 ажилтан хя­нана гэж болгоомжилж буй­гаас үүдэлтэй.

Тэгвэл Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хур­лын байнгын хорооноос өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Хон­конгийн удир­дагчийг хэрхэн сонгох асууд­лыг долоо хоногийн хурал­даанаар хэлэлцэж 2017 оны сонгуульд нэр дэвшигчийг шалгах шийдвэрийг санал нэгтэйгээр баталсан аж.
Их Британийн Кон­серватив намаас сонгогдсон парламентын гишүүн Сэр Ричард Оттава “Их Британи 1997 онд Хонконгийг шилжүүлэн өгөх гэрээг хийх­дээ тэргүүнээ сонгох сонгуулийн эрх олгоно гэсэн.

Харин дундыг баримталсан бус сонгуулийн хороотой байгаад цөөн тооныг нэр дэвшигчийг дэвшүүлэх нь эхлээд харахад бодитой юм шиг санагдаж болох юм. Гэвч энэ үйлдэл нь хууль зөрчиж байна” хэмээн ВВС агентлагт хэлжээ. Тэрбээр Хонконгийн сон­­­гуулийн шинэчлэлийн тал­аар парламентын санал асуулга явуулж байгаа юм.

Харин Бээжин үүнийг дотоод улстөрийн асуудалд хөндлөнгөөс оролцож байна гэж дургүйцлээ илэрхийлсэн.

Түүнээс гадна Сэр Ричард Оттава хэлэхдээ Их Британи нь Хятадад хориг арга хэмжээ авч чадахгүй сул дорой байр суурьтай байна гэжээ. Тэрбээр “Үнэн хэрэгтээ бид Хонконгийг хүлээлгэн өгөх тунхаг бичигт гарын үсэг зурахаас эхлээд маш бага эрх, сул байр суурьтай байсан” гэсэн аж. Хонконгчууд “Иргэний эрхийг үл биелүүлэх” хөдөлгөөнийг эхлэх үедээ Бээжингийн шаардлагыг эсэргүүцэхээ амлаж байсан.

Түүнээс гадна “Occupy Central” хөдөлгөөний удирдагчид сонгуульд нэр дэвшигчдийг Бээжин ил тодоор зарлахгүй бол Хонконгийн бизнесийн төв гудамжийг хаахаа мэдэгдсэн байна.

Арван мянга гаруй жаг­сагч өнгөрсөн долоодугаар сарын 1-нд Хонконгийн төв гудамжаар ардчиллын төлөө жагсаал хийсэн нь сүүлийн 10 жилд болоогүй томоохон жагсаал болсон гэдгийг шинжээчид тэмдэглэсэн юм.

Мөн Хонконгийн 11 их дээд сургууль энэ сарын дундуур эсэр­гүүцэл илэр­хийлэхээ амласан бол “Civic Passion” бүлэг зочид буудлын гадаа харуул хийхээ хэлсэн аж.

Харин Бээжингээс Хон­конгийн ардчиллыг дэмжигч хөдөлгөөний хүчийг сул­руулах, удирдагчдыг нь айлган сүрдүүлж журамлахад анхаарлаа хандуулж байгаа юм. Түүнээс гадна нэр хүндтэй “Hong Kong Economic Journal” сэтгүүлээс нийтлэлч Эдвард Чиний долоо хоног тутмын нийтлэл хасагдсан төдийгүй “Occupy movement” хөдөлгөөнийг зохион бай­гуулахад тусалж бай­сан зохицуулагчийн хөрөнгийн эх үүсвэрт саад тотгор тавьсан аж.

Тиймээс Хятадын онцгой бүс гэж нэрлэгдэх уг хотын гадаад харилцааны хорооны ажилтан дүгнэхдээ ардчиллыг дэмжигч ир­гэдийн тэмцэл эрч хүчээ алдаж эхэлсэн гэсэн байна.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.