Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:30 цагт: Төрийн ордонд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад Төр, Төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь" үндэсний чуулган болно.

09:00 цагт: Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны жилийн үйл ажиллагааны тайлангын хурал Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд болно.

09:00 цагт: Гадаад хэргийн яамны өргөлтгөлийн 204 тоот танхимд Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болно.

10:30 цагт: ЦССҮТ-ийн төв байранд тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, урамшуулах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр донорын үйлсийг сурталчлах өдөрлөгийн үйл ажиллагаа  болно.

11:30 цагт: ХХААХҮЯ-ны гадаа талбайд орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно.

11:40 цагт: BlueMon-ий нэг давхарт "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрахад эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд  "БИД НЭГ ТЭНГЭРТЭЙ" фото зургийн үзэсгэлэн  нээлтээ хийнэ.

13:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд "Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу" сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.