“Railbus”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулъя
Саяхан даа, төмөр за­мын төв буудал дээр нийс­лэлийн удирдлагууд болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэм­лэ­гийнхэн нүүр дүүрэн мишээл тодруулсаар цоо ши­нэхэн “Railbus”-аа уг­таж авч байсан санагдана. Хэв­лэлийнхэн ч нийс­лэлд өнгө нэмэх шинэ тээв­рийн хэрэгслийн анхны зорчигч болсондоо баярлаж, дурс­галын зураг татуулж, их л додигор явсансан. Ин­гэж нийслэлчүүд бенц мотор­той, дизель хөдөл­гүүртэй цоо шинэхэн төмөр замын автобустай болсон билээ.

Харин хүссэн юм хүзүүгээр гэгчээр төд удалгүй нийслэлчүүд түгжрэлтэй төв замаа сонгож, өнөөх ганган төмөр замын автобус маань хөсөр хаягдав.

Дарга нарын тооцоолсноор цаг нартай уралддаг нийслэлчүүдийн хувьд тогтсон цагийн хуваарийн дагуу шулуун замаар саадгүй явдаг өнөөх “Railbus” маань ёстой “од” болох байв. Гэтэл Улаанбаатар төмөр зам гэх энэ их айл шинэ унааныхаа “ачаар” ганцхан сарын дотор 1.8-хан саяыг олж, 28 сая төгрөгийн алдагдал хүлээх нь тэр. Алдагдал хүлээсэн албаныхан энэ тухайгаа хотын даргад хэлтэл “Ингэсгээд явж бай. Би нэг юм бодьё” гэх утгатай хариу өгсөн юм байх. Үнэндээ өдөрт 40 хүрэхтэй үгүйтэй иргэн өнөөх төмөр замын автобусаар үйлчлүүлж байгаа болохоор санасан бүхэн нь салхинд хийсч, хотын дарга баатар маань “баларч” байгаа бололтой.

Аливаа зүйл шинэхэн дээрээ соньхон байдаг хойно иргэд ирсэн даруйд нь хэдэн өдөр сууж үзээд хотын төвөөс төмөр зам руу гэлдрэхээс халширчээ. Уг нь нэг буудлын хооронд зорчиход 500 төгрөг.

Магадгүй Толгойтоос-Амгалан өртөө хүртэл 3500 төгрөг төлөх нь үнэтэй санагдсан ч байж болох юм.

Тэгсгээд “Railbus”-ийн сураг иргэдийн амнаас байтугай олон нийтийн сүлжээний сэдвээс хасагдав. Тэгэхээр эрхэм хотын дарга аа, байдал энэ хэвээр үргэлжилвэл олсон хэдэн төгрөгөө төмөр зам дээгүүр цацаад дуусах нь байна шүү.

Болдогсон бол аваар осол ихээр гардаг Налайх тийш “Railbus”-аа сүнгэнүүлчихвэл байлдааны даалгавар биелэгдлээ л гэсэн үг. Даан ч их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчээр Налайх тийш нарийн царигтай болохоор төмөр замын автобус зорчих боломжгүй гэнэ лээ. Сонсох нь ээ, шинэ төмөр зам тавихаар болвол хоёр км замыг 3.5 тэрбум төгрөгөөр барьдаг юм байна. Тэгэхээр саалиа бэлдэхээсээ урьтаад саваа бэлдээгүй дарга нарын буруу болж таарах нь.

Түүнчлэн “Railbus”-ыг худалдаж авах, зам тавих, зогсоол тохижуулах, төмөр зам руу явган зорчигч алхах зам тавих зэрэг ажилд 3.5 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд энэ байдлаараа энэ мөнгийг олно гэдэг нэг л бүрхэг. Бид ийм үнэтэй бас чамгүй ашигтай байж болохоор ийм унаатай болчихоод ашиг тусыг нь үзэж чадахгүй байна.

Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана гэдэг шиг хаашаа яаж явуулах вэ, хэн суух вэ гэдгийг тооцсон бол байдал арай өөр, алдагдалтай биш ашигтай ч ажиллах байсан юм бил үү, хэн мэдлээ. Тиймээс шинэ төмөр замын автобусаа хоосон ая­луулж байхаар ачаалал ихтэй Дархан, Эрдэнэт, Зүүнхараа зэрэг нийслэлд ойр төв суурин газар руу явуулбал эдийн засгийн ашиг тус арай ихсэх боломжтой.

Дээрх газрын вагон ачаалал ихтэй тул зорчигчид ч гэсэн энэ талаар дурьдаж байна билээ. Орон нутгийн иргэд яаралтай хот орох гэж жижиг тэрэг, микро автобусанд амиараа дэнчин тавьж сууж байна. Тэгэхээр 350-400 хүний багтаамжтай “Railbus” орон нутагт тээвэр хийгээд эхэлвэл хэн хэндээ тустай, ашигтай болно.

Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • asdf 2014-09-08 02:47:48
    darhan erdenetiin zamiin uud yadaj nalaihruu yavuulach
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат-Үүлд 2014-09-04 03:21:17
    Анхнаас нь хэлсэн шүү дээ. Энэ санааг гаргасан Худалдан авсан хэрэгжүүлсэн бүх хүмүүсийг нэр усыг нь зарла. Тэгээд энэ хүмүүсийг дахин төр лүү мөнгө хөрөнгө рүү бүү ойртуул.Хувийн мөнгөөрөө хэзээ ч ингэж тоглохгүй дээ. Худал ярина Хулгай хийнэ. Сүүлдээ ца
    202.179.23.163
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-09-04 03:09:04
    Railbus маань \"хотын хөдөөгүүр\" явж байгаа юм чинь ийм л үр дүн гарна байх даа. Суугаад явъя гэвэл \"хөдөө\" очиж суух гэж зовно, буудлууд нь мөн л \"хөдөө\" тул буугаад хот орох гэж бас зовно. Railbus маань түгжирэхгүй хурдан явах боловч буудал ирж буц
    202.170.68.131
    Мэдэгдсэн Хариулах