Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн шаардлагаар Засгийн газрын сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох өргөдлөө өчигдөр өгсөн талаар ВВС мэдээллээ.

Шинзо Абэ ээлжит бус хуралдааны үеэр сайд нарын өргөдлийг өөрөө цуглуулан авсан байна. Тэрбээр Засгийн газраас шинэ бүрэл­дэхүүнийг үдээс хойш томилохдоо таван эмэгтэй сайдтай болохоо хэлсэн нь улстөр, эдийн засгийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэх гэсэн санаачилгаа биелүүлжээ.

Өмнөх сайд нараас Ерөнхий сайдын орлогч буюу Сангийн сайд Таро Асо, Гадаад хэргийн сайд Фумио Кисида, Боловсрол, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Симомура Хакубун, Сайд нарын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга, Эдийн засгийг сэргээх сайд Акира Амари, Газар, дэд бүтэц, тээврийн сайд Акихиро Оота нар албан тушаалдаа хэвээр үлдсэн байна.

Шинээр томилсон 11 сайдын тав нь эмэгтэй байх бөгөөд Хууль зүйн сайдаар Машушима, Эдийн засаг, худалдаа үйлд­вэрийн сайдаар Ерөнхий сайд асан Кейзо Обутийн охин Юко Обути нар томилогдоод байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.