Я.Содбаатар сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлсэн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Зандаршатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮХ сангийн зээлийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тиймээс  Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барина. Засгийн газрыг чөлөөлөх, томилох хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж өргөн мэдүүлнэ.
 
Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын хуулийн заалт зөрчсөн. Засгийн газрын шийдвэр байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын байр суурийг илэрхийлдэг. Гэтэл энэ заалтуудыг зөрчсөн тул Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна" гэлээ.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-03 13:23:48
    Эхнэр болон компанийг нь мэдүүлж өгөв.
  • Иргэн 2018-12-03 09:23:40
    Арай хожуу ажлаа өгөх шийдвэр гаргалаа. Одоо Цэрэнбат гэж хулгайч төрөөс зайл. Мөн 2-лаа УИХ-ын гишүүний тангараг зөрчсөн. Гишүүнээсээ татгалз.
  • иргэн 2018-12-03 08:26:23
    эхнэрээ таньсан нь сайн хэрэг хунд албан тушаал олдоно олдохгуй байсан ч яадаг юм харин хань тань нэг л удаа олдоно эртхэн ийм шийдвэр гаргах байждээ муруй амт ...
  • Зочин 2018-12-03 07:53:55
    Улс оронг талцуулсан маш муу хүн. Эртхэн ингээд ажилаа өгөөд шалгуулах байсан юм. Ж. Д. Ү гээс авсан үлдсэн сайд дарга нарыг шалгах хэрэгтэй. Оффшоре цогтбаатар...