Ерөнхийлөгч хоёр сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн хариу өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн зарим сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах болон үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт тус тус хариу илгээв.
 

  1. ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫН ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/198 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.

Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.
 

  1. ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫН ТУХАЙ АЛБАН БИЧИГТ

“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Янгугийн Содбаатарыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/197 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.

Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-04 02:53:25
    эхнэрээ танихгуй муруй амтын дэргэд цогзолмаа естой эр хун шиг загнасан шуу яадаг юм еерийн бодол еертее зев харин содбаатар бол эр хун биш эхнэрээ таниагуй
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-12-04 01:05:45
    Үнэндээ Цогзолмаа харин ч үерхэлдээ үнэн ч ямар нэг сандал суудалтай зууралдаагүй. 32 бүлэгтээ байсан. Энхтүвшин, Н.Энхболд, Баделхаан нар ичиж амьдар. Сайды
    103.212.117.235
    Мэдэгдсэн Хариулах
  • evropoos 2018-12-03 21:05:41
    Tsogzolmaa chi shangaa hurtlee dee urvagch hun hezeech oodtei yavdaggui yum daa
    62.235.37.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөөрхий гэж 2018-12-03 13:51:44
    Хогийн юмс дагаж салбаганахаар ингэдэг юм даа Цогзолмаа минь өөрөө унасан хүүхэд уйлахгүй гэж иннээд чиний карьерийн төгсгөл ирэв дээ гишүүнээс буугаад будаа
    103.57.95.105
    Мэдэгдсэн Хариулах
  • өвөө 2018-12-03 12:36:25
    МАН-тай тоглох ерөнхийлөгчийн тоглолт эхэллээдээ.
    202.9.43.25
    Мэдэгдсэн Хариулах