Хотын дарга С.Батболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдана. Хуралдаанаар хотын дарга С.Батболдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх товтой байгаа билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг хангалтгүй ажиллаж байгаа шалтгаанаар огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлээд байсан. Гэвч хотын дарга С.Батболд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн тулд  Ерөнхий сайд  саналаа буцаан татсан байна. Ингэснээр НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын огцруулах санал бус хотын дарга С.Батболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх юм.  

Мөн энэ хуралдаанаар Улаанбаатар хотын 2019 оны төсвийг батална.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.