ТӨБЗГ-ын даргаар Б.Ганбатыг томилов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий агентлагуудын дарга нарыг томиллоо.

Тодруулбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  Бямбажавын Ганбатыг томилсон байна.

Б.Ганбат хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн.

1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллажээ.  

Мөн Цогтоогийн Ганчимэгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилсон байна. Ц.Ганчимэг нь багш мэргэжилтэй. МУИС, Удирдлагын академи, “Их засаг” их сургууль төгссөн.

2000-2009 онд Ховд аймгийн Хүүхэд, залуучуудын төвийн дарга, 2009-2012 онд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 оноос Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргаар ажилласан байна.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-06 03:55:52
    хөгжлийн бэршээлтэй хүний хөгжил байхдаа яахав дээ онсон нэр олдоогүй юм байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах ерөнхий газарч гэдэг юмуу....
  • h 2018-12-05 07:43:53
    Tsagdaa nuhur yum bizdee
  • иргэн 2018-12-05 06:14:54
    терийн емчийн хороо ч юмуу газар л гэнэ биз бодлого зохицуулалт гэдэг угээр яанаа хегжлийн бэрхшээлтэй хуний хегжлийн еренхий газар бас л шог нэршил бна
  • зочин 2018-12-05 05:36:06
    сайхан боловсролтой хууль ч залуусыг гаргах нь зөв ядахдаа хууль зөрчөөд байхгүй дээ гэхдээ хэцүү өмгөөлгч нар ч бий шүү дээ
  • Зөв 2018-12-05 05:12:33
    Зөв сонголт бна! Балсандоржийн хажууд өндөр боловсролтой ёс суртахуунтай хүн
  • Танил хүн 2018-12-05 05:01:34
    ЗӨВ СОНГОЛТ БАЙНА, МАШ САЙН ХУУЛЬЧ ШҮҮ ДЭЭ
  • иргэн 2018-12-05 04:42:22
    Нөгөө шударга сонгон шалгаруулалтаа хийсэн үү
  • ! 2018-12-05 04:22:24
    Цагдааг өмчийн даргаар тавьжээ!
    66.181.176.112
    Мэдэгдсэн Хариулах