Боксын УАШТ-д 140 тамирчин өрсөлдөж байна

Өнгөрсөн даваа гарагт Спортын төв ордонд боксын 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Энэ удаагийн УАШТ нь AIBA-гийн шинэ дүрмээр зохион явагдах бөгөөд эрэгтэй найм, эмэгтэй таван жинд нийт 32 байгууллагын 140 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Шинэ дүрмийн дагуу эрэгтэй доод болон дунд жингүүд ширүүн өрсөлдөөнтэй болох юм. Тухайлбал, 49 кг, 52 кг жингийн тамирчид нэг жинд тулалдах бөгөөд 60 кг байхгүй болсон учраас уг жингийн шилдгүүд жин өгсөж тоглож буй. Тодруулбал, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, дэд аварга Б.Чинзориг нар нэг жинд өрсөлдөх аж. Түүнчлэн эмэгтэй боксчдоос саяхан ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг энэ удаагийн УАШТ-ийг өнжжээ.

Тэмцээн арванхоёрдугаар сарын 3-9-ний хооронд үргэлжилж, шилдгүүдээ тодруулах юм байна.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.