НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хаалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-д нийслэлийн Засаг даргыг огцруулах саналыг ирүүлсэний дагуу ээлжит бус V хуралдааныг өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдуулсан. Тус хуралдаанаас НИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар арванхоёрдугаар сарын 4 хүртэл хойшлуулаад байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан тухай албан бичгээ НИТХ-д ирүүлсэн юм.

Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн тул НИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-05 06:17:55
    энэ муу сэлэм тогмид солиорсон юм биш уу андуураад еерийнхее толгойг сэлэмдчих вийдээ зам тээврийн хегжлийн сайд муруй амтыг хаацайлж байж еерее явчих шахсан