“Дэндүү их баярласандаа хэлэх үг маань цээжин дээр гацчихсан”
Амьдралд баярлах олон шалтгаан бий. Тэдний нэг нь арван сар тээсэн ангир үрээ өлгийдөж авч, аав ээж болох мөч бол яах аргагүй баярлах нэг шалтгаан юм.

Өчигдөр цахим сүлжээнд машин дээрээ Пороро хүүхэлдэй зоочихсон, машин дотроо хүүхэлдэйн чихмэл өрчихсөн машины номёр дээрээ "Аав боллоо" гэсэн цаас наагаад замын хөдөлгөөнд оролцсон зураг цахим сүлжээнд хайр түгээж эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Энэхүү зургийг харсан хүн бүр "Өнөөдрийн харсан хамгийн хөөрхөн зураг" хэмээн өхөөрдсөн байсан юм.

Тэгвэл энэхүү машины эзэн М.Сэрдамба амаржсан гэргий Э.Наранбулагаа төрөх эмнэлгээс гаргаж авч явахдаа машинаа ийнхүү гоёулж, баярласан сэтгэгдэлээ олон нийттэй хуваалцжээ. Тэд "Дэндүү их баярласандаа бүр хэлэх үг юу ч олддоггүй цээжин дээр гацчихдаг юм байна. Цаг бүрт ямар гайхалтай хань, сайн аав болохоо мэдрүүлж байдаг чи минь шилдэг шүү. Аав ээж болох энэ том алдарыг хариуцлагатайгаар дааж явна. Хань, хайрт ээж, эмээ өвөө ах эгч дүү найз нөхөд бүх л мөчид дэргэд минь байж дэмжиж хүлээж байсан та нартаа хязгааргүй их баярлалаа. Хамгийн сайхан үг хүртэл багадхаар. Энэ сайхан бүхэнд хамгийн гоё үг хүртэл багадах үе ирэх юм" хэмээн бичжээ.

Энхрий бяцхан үрээ өхөөрдөн хүндэтгэлтэй, хөөрхөн угтан авч эхнэрээ баярлуулсан аавд том баяр хүргэж, залуу хосуудын цаашдын амьдралд нь хэмжээлшгүй их жаргал ерөөе.





О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.