Барилаа, хорилоо, суллалаа
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авлига хээл хахуулын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд дарга нарыг АТГ-аас цагдан хорьдог. Харин прокуророос таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүхээс хүсэлтийг хангаж үргэлжлүүлэн хорих, суллах эсэхээ шийддэг юм.

Сүүлийн үед экс сайдууд хоригдоод суллагддаг болов. Олон нийт хорьсон юм бол хорьсон чигээр нь байлгаж байгаад шүүх хурлыг нь хийх ёстой гэж үзэж буй. Гэвч хуулийн байгууллагаас цагдан хориод батлан даалтад гаргачих юм бол хорьж яадаг юм бэ.

Тухайлбал, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг ураны лиценз наймаалцсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьсон. Улмаар Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч сар хорих шийдвэрийг гаргасан талаар хоёр хоногийн өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл тэрбээр өчигдөр/12.04/ батлан даалтад гарсан байна. Энэ талаар дээрх шүүхийн эх сурвалжаас тодруулахад "Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих санал ирүүлсэнийг 2018 оны 11 сарын 22 -ны өдөр хүлээн авч шийдсэн. Улмаар яллагдагч О.Эрдэнэбулганы өмөөлөгч Х.Базаррагчаа дээрх шүүгчийн захирамжыг үндэслэлгүй гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
 
Хан-Уул дүүргийн шүүхийн эх сурвалж "Батлан даалтад гаргасан нь үнэн. Ерөнхий шүүгчид О.Эрдэнэбулганы өмгөөлөгч гомдол гаргасан. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих санал ирүүлсэнийг 2018 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улмаар яллагдагч О.Эрдэнэбулганы өмөөлөгч Х.Базаррагчаа дээрх шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул сулласан" гэв.

Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж гомдол гаргажээ.

Харин суллагдсан О.Эрдэнэбулган өөрийн твиттер хуудсандаа "Багш нь гараад ирлээ. Санаа тавьсан бүх хүнд баярлалаа. Хонгил гэж байдаг юм байна. Удахгүй тогтогдооно оо. Тайван амгалан байгаарай" гэж бичжээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-06 04:05:01
    Энэ шүүгчид чинь хуулиа мэддэгүй юм уу. Хуулийг хуульчид нэг ойлголтоор хэрэглэдэг биз дээ. Монголын шүүх дампуурсан байна аа Нямдорж үнэн ярьсан байна
  • зочин 2018-12-05 15:33:54
    ялтан боллоо,хонгилоор дамжлаа,авилга өглөө хонгилын гишүүн боллоо,суллагдлаа,хэргийг хэрэгсэхгүй болголоо
  • ,, 2018-12-05 09:40:41
    avilga avlaa. shorond orloo. avilga ogloo. shorongoos garlaa.
  • АЯА 2018-12-05 09:40:35
    ГАРЛАА ДЭВЛЭЭ ДАВЛАА
  • zochin 2018-12-05 09:31:23
    jiriin neg irgen bol tanil talgui mungugui bol duusaa. harin iimerhuu bertegchin hulgaichuud bol zuv zuger l garaad ireh yum. tegeed bas tavlaj bgaa yum shig.
  • цэгмид 2018-12-05 08:57:50
    ажлаа хийцгээ
  • яана даа, харамсаж байна 2018-12-05 07:49:56
    АТГ - энэ маягаараа ажлах хэрэг алга. ТАТАН буулгавал таарна. Энхжаргал гэгчийг зайлуулж, эрс өөрчлөлт хийхгүйгээр цаашаа явах боломж энэ байгууллагад алга. ХА...
  • !!! 2018-12-05 07:09:59
    Hulgai hiisen l bol barij horih ni zow l doo herew Mongol ulsad huuli hyanalt gej baidag l bol ! tegeed zarsan Lizenzuudiig ni buzaaj awaad ulsiig hohirolgui bg...
  •  2018-12-05 07:03:43
    ОРКууд ажиллаж байгаа юм чинь аргагүй. ОРКууд ОРКоо шалгаж төрийн ажилд авч байгаа юм чинь аргагүй.