Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна
Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг дөрөвдэх жилдээ хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм.

Уг системийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.

Ард иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах зорилготой системийн тусламжтайгаар малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна  код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.