Жижиглэн худалдаа эрхлэгчид төв талбайд жагсана
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
Blue Sky зочид буудалд “Уур амьсгалын өөрчлөлт – Ойжуулалт, ой нөхөн сэргээлт" үндэсний чуулган болно.
 
09:00 цагт: "Holiday inn" зочид буудлын 19 давхарт "Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний чадавхийг сайжруулах төсөл"-ийн хаалт  болно.
 
09:00 цагт:  Туушин зочид буудалд ЖДҮ-ийн асуудлаар хэлэлцүүлэг болно.
 
09:00 цагт:  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд “Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний эгэх хариуцлагыг үнэлэх нь” төслийн хэлэлцүүлэг болно.
 
09:30 цагт: Төрийн ордонд хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн болно.
 
10:00 цагт: Нээлттэй нийгэм форум дээр “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааг танилцуулна.
 
11:00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээ болно.
 
11:00 цагт: Барилгын Политехник коллеж, Эрчим хүчний хөгжлийн төвийн харъяа МСҮТ,  Техник, технологийн политехник коллежийн байранд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулна.
 
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд ЖДҮХ сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлаар "Нэхүүл" нам бус залуусын хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
13:00 цагт: Улаанбаатар чуулгын танхимд Нийслэлийн тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан “Бид тэгш эрхтэй” гар зургийн уралдааны үзэсгэлэнг зохион байгуулна.
 
14:00 цагт: Сүхбаатарын талбайд жижиглэн худалдаа эрхлэгчид жагсана.
 
17:00 цагт: МҮХАҮТ нь ISO 9001:2015 стандартын шаардлага хангасан анхны байгууллага боллоо. Гэрчилгээг гардуулах ёслол МҮХАҮТ-д  болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.