Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв
Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл нь жендэрийн тэгш бус байдлаас бий болдог бөгөөд тэгш бус байдлыг улам дэвэргэж байдаг. Энэ нь хүний эрхийн зөрчил төдийгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд эрх мэдлийн тэгш бус байдлыг илэрхийлдэг. Гэхдээ өнөөдөр жендэрийн асуудлыг хоёрхон хүйст хамааруулж ойлгох, судлах, хэлэлцэх нь учир дутагдалтай болжээ.

Өчигдөр "Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт онол, практикийн бага хурлыг Хүний эрхийн Үндэсний Комисс Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газар "Жендэрээс үүдэлтэй тэмцэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хохирол нөхөн төлүүлэх үйл ажиллагаа", Улсын ерөнхий прокурорын газар "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шалгах шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал", Хууль сахиулах их сургууль "Гэр бүлийн хүчирхийлэл, өнөөгийн байдал", "Жендэрээс үүдэлтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтын тогтолцоо" зэрэг сэдвээр илтгэл тавьжээ.

 Хууль сахиулах байгууллагын түвшинд тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, сайн туршлагыг харилцан солилцож, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох зэрэг асуудлыг хөндөв.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 2018 оны эхний 10 сарын байдлаар 32 878 бүртгэгджээ. Энэ нь нийт гэмт хэргийн дуудлага, мэдээллийн 3.8-6.8 хувийг эзэлж байна. Зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүчирхийлэл үйлдэгчийг шүүх, цагдаагийн байгууллагад өгөхөөс илүү, хүчирхийлэгчийн зан үйлийг засч авахыг хүсдэг тул албадан болон сайн дурын сургалтыг зохион байгуулах, хамтарсан багаар ажиллаж төлөвшүүлэх зан үйлд сургах хэрэгцээ шаардлага байгааг Цагдаагийн байгууллагын төлөөлөл хэлж байв.

Хохирогчийг хамгаалах түр байрны хүртээмж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, иргэд, төрийн байгууллага хамтарсан баг, бүлэг байгуулан ажиллах, хүчирхийллийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг бүрдүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, олон нийтийг татан оролцуулах, хүмүүсийн хандлагыг өөрчлөх зэрэг олон санал дэвшүүллээ. Уг хурлын хэлэлцүүлгийн үр дүнд Зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр болжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.