НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун та ажлаа хийнэ үү
Туул гол орчимд зөвшөөрөлгүй барилга барьж, бургас тайрч, зөвшөөрөлгүй хайрга дайрга олборлох үйл явц амь бөхтэй оршсоор байна. Хан-Уул дүүргийн иргэдээс  хайрга, дайрга олборлож, ундарга усыг бохирдуулж байгааг төрийн зүгээс цэгцлэхийг хүссэн өргөдлийг Төрийн байгууллагуудад мянга мянгаар нь хаяглан ирүүлж байна.

Уг нь Туул голын эргийн дагуу онцгой, энгийн тусгай хамгаалалтын бүсэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийн дор тусгай зөвшөөрөл авч бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Гэтэл аж ахуйн нэгж, байгууллага нь Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан ч  хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байна.  Үүнтэй холбогдуулан өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл "Туул голын хамгаалалтад авах хуулийг санаачилж, батлуулах шаардлага байна. Туул гол бохирдож, ус нь ширгэж байна. Улаанбаатар хотын 97.5 хувийг ундны усаар хангаж байгаа. Туул голыг тойрсон аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хайрга авахыг хориглосон боловч харамсалтай нь хулгайн замаар тээвэр үргэлжилсээр байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд энэ асуудлыг удаа дараа тавьсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар огт арга хэмжээ авахгүй байна. Яагаад Л.Эрдэнэчулуун дарга хууль бусаар хайрга олборлож байгаа, Туул голыг бохируулж байгаа, усыг ширгээхэд хүргэж байгаа аж ахуй нэгжийг хамгаалаад байна вэ?  Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуунд хариуцлага тооцох асуудлыг Өргөдлийн байнгын хороо гаргаж тавих ёстой”гэлээ.

Ийнхүү төрийн нэг байгууллагаас гарсан шийдвэрийг нөгөө байгууллага нь хэрэгжүүлж, хяналт тавихгүй байгаа үйлдэлдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан ямар тайлбар өгөх вэ? Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буйг хянаж ажиллах нь танай байгууллагын үүрэг гэдгийг сануулах нь илүүц биз
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-12-09 14:34:47
    Hentei ch hamtarch anilladag,mash sain gyitzetgegch
  • зочин 2018-12-07 17:15:33
    Хуурамч бензин байхгүй гэж албан ёсоор яриад байсан. Байдаг нь нотлогдсон. Хариуцлага хүлээ.
  • Батаа 2018-12-07 05:18:21
    Туул голын сав газрын хамгаалалтын захиргаа гээд олон хүнтэй төсвийн байгууллагыг татан буулгаач
  • БАТ 2018-12-06 13:02:24
    ЭРДЭНЭЧУЛУУН ДАРГА ЦАЙНЫ ГАЗРУУДЫГ ОРОЛДОЖ БАЙХЫНХАА ОРОНД ХАЙРГА ДАЙРГАТАЙГАА ТЭМЦВЭЛ ИЛҮҮ ДЭЭРГҮЙ ЮУ ААААААААААН !!!!!!!!!!'!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!...
  • зочин  2018-12-06 13:00:08
    энэ юу хийсэн юм бэ Со нарын хугцаа дуусан юмыг олон жил бидэнд шахсан одоо зайлах хэрэгтэй ядарсанд дарга задарсантай нь халаас нэг ийм л улс
  • зо 2018-12-06 08:22:24
    Нээх олон юм ярих юмаа та нар өөрсдөө ажлаа хий.Дараа нь том дуугар,
  • сарантуяа 2018-12-06 07:48:18
    МХГ-ыг арай гайгүй удирдаж байгаа нэг хүнийг одообас оролдож эхлэхнэ үү
  • иргэн 2018-12-06 07:10:34
    харваас авличин байна. Юуг түүнээс шаардаад байгаа юм. Ажлаас чөлөөлөөд шалга
  • Gg 2018-12-06 05:59:05
    Ajlaa chaddag hund ni uguh heregtei erdenechuluun gedeg hun. Uurt ashigt zuilee hynadag bhaa
  • Turuu 2018-12-06 05:03:23
    Oron suutsnii negdugeer davhart bairladag hoolnii gazruudiig 8 sariin 1nd haana gej bulterdeg avgai bna!
  • Иргэн 2018-12-06 04:46:22
    Эрүүл мэндийн салбарын доголдол дутагдал хүнд сурталыг энэ хүн хэвлэл мэдээллээр зоригтой хэлж байсан санагдаж байна.
  • Алтангэрэл 2018-12-06 04:26:14
    Нүдэн дээр чинь ил байгаа юмыг харахгүй байна гэж баймааргүй. Ухааны чинь мэлмий хардаггүй юм болов уу.
  • zochin 2018-12-06 02:59:15
    turiin albany khun iim us zustey baydagguy yum , daruu bay , yamar udeshleg bolzoond yawakh geji baygaa bish , yum unshaach
  • зочин 2018-12-06 02:47:49
    Аль нутгийн хүн бэ
  • !! 2018-12-06 02:18:00
    Ajlaa sain hii Arhia baga uu, ahiuhan ogzogoo hodlogo !