Н.Цэрэнбат сайд аа,  та огцрох өргөдлөө хэзээ өгөх вэ?
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮХ сангаас хамаарал бүхий этгээд нь зээл авсан асуудалтай холбогдуулан өргөдлөө өгч байгаагаа  мэдэгдсэн.  Я.Содбаатар өргөдлөө өгөхдөө “Ерөнхий сайдын хийж буй шударга ёсны тэмцэлд нэгдэж, улстөрчийн хувьд ийм шийдвэр гаргалаа” гэсэн юм. Харин одоо олон нийт ЖДҮХ сангийн зээлийн асуудалтай нэр холбогдсон дараагийн сайд Н.Цэрэнбатын өргөдлийг хүлээж байна.

Сануулахад, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын “Хархираан хөгжил” ХХК нь  өнгөрсөн оны есдүгээр сард ЖДҮХС-аас нэг тэрбум төгрөгийн зээл авсан баримт байна. Энэ компани нь түүний ХОМ-т бичигдсэн байна. Мөн “Хархираан хөгжил” компани нь ХХААХҮ-ийн сайдын Малын тэжээлийн хангамжийг сайжруулах тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн А149 тушаалаар 2018 оны наймдугаар сар хүртэл хүүгүй гэрээ байгуулж 600 сая төгрөгийн зээл авсан. 

Ийнхүү цагаан дээр хараар бичигдсэн тантай холбоотой баримт олон нийтэд хүрчхээд байхад өнөөдрийг хүртэл сайдын суудалд шигдсээр байгаагийн учир юу вэ, Цэрэнбат сайд аа? 

Өнгөрсөн долоо хоногт шударга байх ам тангараг өгөн байж авч үлдсэн У.Хүрэлсүхийн танхимд та л ёс зүйн хариуцлага нэхүүлсээр үлдээд байна. Иймээс эрхэм сайд та Я.Содбаатар нараас суралцах ёстой биш гэж үү? Та ёс зүйн хариуцлагаа хүлээж, Ерөнхий сайдын шударга ёсны тэмцэлд хэзээ нэгдэх вэ?
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zail!!! 2018-12-06 16:52:15
    ta nar zailaa?...chamaar dytahgyi hyrdan ergedelee eg!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-06 16:50:35
    Цэрэнбат шоучин дүүгээ бас Увсын Монголбанкны дарга болгоцон гэжүга. Яаасан ч хэцүү хорвоо вээ.
    202.21.107.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-12-06 15:37:33
    Энэ залуу луйварчин хэн болохоо харуулж байнадаа?! Өрөгдлөө өгөөч?! Хүрэлсүх битгий гээд байна уу?!
    202.126.89.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2018-12-06 11:03:11
    Энэ хүэ яаг Миеэ шигээ гүргэр гөлгөр эвлүүлэг ярисан гар юм даа
    202.126.89.44
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-12-06 06:57:57
    хуурамч, худалч, урвагч 76-д ЭХ ОРНЫ ГАНЦ СУМ бэлэглэх ёстой шүү.
    150.129.140.183
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-12-06 06:52:40
    хурэлсух ганцаараа улдэх байлгуй дээ
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-06 06:15:18
    Ene uygaa medehgui nusan taglaa jinhene munguur yavdag durak um bishuu icheed zailaad yavaasai
    66.181.161.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2018-12-06 06:04:54
    Ene zaluu zugeer ogtsroh heregtei Icheesee dee!
    66.181.176.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-06 03:54:28
    Ene khun ogtsrokh kheregtei shuu dee Khurelsukh gej shoy nokhor yum khiikhgui yum bna daa iimyumnuudaasaa salakh kheregtei shuu
    43.242.243.133
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-12-06 03:53:51
    ХУЛГАЙЧ САЙД НАРТАЙ ЗАСАГ ОГЦОР ГЭХЭЭР МАН -ын дарга ЕРӨНХИЙ САЙД МААНЬ ОГЦРОХҮЙ БИДНИЙ ГАР ХӨЛ ЦЭВЭР ГЭЭД БАЙХААР ЯАЖ ЭНЭ НАМ , ТӨР ЗАСАГ ЦЭВЭРШИХЭВ ДЭЭ ???
    202.9.43.44
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2018-12-06 03:02:38
    өгөөгүй байгаа юм ууу... Удахгүй байлгүй дээ... Улс төрийн ёс зүйг харуулах байлгүй дээ
    202.170.68.38
    Мэдэгдсэн Хариулах