Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхгүй байгаа учраас үйлчилгээ тааруу байна
Өвөл болохоор нийтийн тээврийн асуудал нийслэлчүүдийн санааг зовоодог Автобус нь хүйтнээс гадна замын түгжрэлийн асуудлаас болж хэдэн цаг ч хүлээлгэдэг, цагтаа явдаггүй зэрэг гомдлыг иргэд их хэлж байгаа юм.

Үйлчилгээний байгууллага байж иргэдэд хангалттай үйлчилдэггүй. Тиймээс үйлчилгээ тал дээрээ чанараа сайжруулахыг хүсдэг ч хийсэн ажил муу үнэлгээтэй. Жил бүр нийтийн тээвэрт төсөв зарцуулдаг ч төсөв нь бага байгаагаас үйлчилгээ сайжирахгүй байгаа гэдэг.

Уг  нь нийслэлийн төсөв өмнөх Засгийн үеийн төсвөөс даруй 70 гаруй хувиар нэмэгдээд байхад нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхгүй байгаа амин чухал асуудлаа шийдэхгүй бодлогогүй ажиллаж байгааг харуулж байгаа үйлдэл юм.

Тухайлбал, 2014, 2015 онуудад Нийслэлийн төсөвт 20 тэрбум төгрөг тавьж хангалттай парк шинэчлэлт хийж, түгжрэлийг багасгаж мөн олон улсын стандартад нийцсэн ухаалаг төлбөрийн системыг нэвтрүүлж ажиллаж байсан. Харин сүүлийн жилд иймэрхүү шинэчлэлт хийхгүй байна хэмээн нийтийн тээврийнхэн өөрсдөө шүүмжилж буй.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • арагүйшдээ 2018-12-06 02:58:11
    monkey business хийдэг хөлдүү улстөрчид дандаа удирдлаганд байгаад байдаг болохоор аргагүй шүү дээ